БАРИЛГЫН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛ БА БАЙГУУЛЛАГЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ЦОГЦ СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Манай байгууллага Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хөгжлийн чиг хандлагыг олон улсын болон дотоодын түвшинд гүнзгийрүүлэн судалж, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн дотоод орчны үнэлгээ, хэрэглэгч ба өрсөлдөгчийн иж бүрэн судалгаа, стратегийн орчны шинжилгээг цогцоор нь амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгаа нь байгууллагуудын стратеги төлөвлөлт, зах зээлд суурилсан шийдвэр гаргалтад бодитой үндэслэл өгөх зорилготой бөгөөд дараах үндсэн чиглэлүүдийг хамарсан болно.
Барилгын салбарын нийтлэг орчныг том зургаар харах үүднээс дараах гол сэдвүүдийг гүнзгийрүүлэн шинжиллээ.
Эдгээр мэдээлэл нь зах зээл хаашаа чиглэж буйг том зургаар ойлгох, салбарын ирээдүйн төлөвийг бодитой таамаглахад чухал ач холбогдолтой.
Макро түвшний өргөн хүрээтэй мэдээллээс гадна байгууллагын бизнесийн орчинд шууд нөлөөлөх хүчин зүйлсийг дараах чиглэлүүдээр нарийвчлан судлав.
Зах зээлд тоглогчдын давуу тал, сул тал, зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөөний стратеги, үнийн бодлого, үйлчилгээний онцлог
Харилцагчдын хэрэгцээ, хандлага, зан төлөв, үйлчилгээнд өгөх үнэлгээ, сайжруулах шаардлагатай үндсэн үзүүлэлтүүд
Байгууллагын нөхцөл байдлыг зөвхөн тоон үзүүлэлтээр бус, ажилтнуудын санал бодол, дотоод үйл ажиллагааны процессын нарийн үнэлгээнд тулгуурлан дараах чиглэлүүдээр тодорхойлов. Ажилтнуудын үнэлгээг тусгаж өгсөн нь байгууллагын бодит нөхцөл байдлыг олон өнцгөөс, илүү нарийвчлалтай тодорхойлох давуу талыг бий болгосон.
Эдгээр дүн шинжилгээ нь байгууллага өөрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, стратегиа шинэчлэх, үйлчилгээгээ илүү чанартай болгох шийдвэр гаргалтад чухал суурь болох боломжийг бүрдүүлдэг.
Энэхүү цогц судалгаа нь дараах давуу талуудаараа онцлог:
Энэхүү судалгаа нь барилгын салбарын өнөөгийн төлөв байдал, ирээдүйн боломж, эрсдэлийг тэнцвэртэйгээр харуулж, байгууллагуудын стратеги, бизнесийн шийдвэр гаргалтад бодитой үндэслэл болох цогц мэдээллийг бүрдүүлсэн.