SICA
Өөрийгөө хөгжүүлэх боломж, эрэлтийн чанарын судалгаа

“Эс Ай Си Эй” ХХК-ийн судалгааны баг нь Гэр өргөө ТББ-ын захиалгаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7, 40, 41-р хорооны иргэдийн өөрийгөө хөгжүүлэх боломж, эрэлтийн чанарын судалгааг 2025 онд амжилттай гүйцэтгэлээ. Судалгаа нь зорилтот хороодын иргэдийн дуу хоолойг шууд сонсож, тэдний хэрэгцээ, боломжийг гүнзгий ойлгох зорилгоор чанарын судалгааны арга зүйд тулгуурлан хэрэгжлээ.

Судалгааны зорилго

Энэхүү судалгааны үндсэн зорилго нь зорилтот хороодын иргэдээс урьдчилан боловсруулсан асуулгын дагуу бүлгийн ярилцлагыг нас, хүйс, бүлгийн төлөөллийг ханган зохион байгуулж, холбогдох дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулахад оршсон.

Нас, хүйс, бүлгийн төлөөллийг хангаснаар тухайн хороодод амьдарч буй иргэдийн олон талт үзэл бодол, туршлагыг аль болох бүрэн тусгах боломж бүрдсэн юм.

Судалгааны хамрах хүрээ

Судалгаанд Сонгинохайрхан дүүргийн зорилтот 3 хороо болох 7, 40, 41-р хорооны иргэд хамрагдсан. Ярилцлагыг дараах гурван бүлгийн түвшинд зохион байгуулсан:

  • Залуучууд
  • Тусгай хэрэгцээт иргэд
  • Бизнес эрхлэгчид

Судалгааны хүрээнд нийт 9 удаагийн фокус бүлгийн ярилцлага гүйцэтгэсэн. Фокус бүлгийн ярилцлага нь оролцогчдын туршлага, хандлага, хэрэгцээг тэдний өөрсдийнх нь үгээр, дэлгэрэнгүй тодруулах боломж олгодог чанарын судалгааны арга юм.

Судалгааны багийн гүйцэтгэсэн ажил

“Эс Ай Си Эй” ХХК-ийн судалгааны баг нь судалгааны бүх шатны ажлыг цогцоор нь хэрэгжүүлсэн. Үүнд:

  1. Ярилцлагын асуулгыг Монгол Улсын нөхцөлд тохируулан сайжруулах, орчуулах
  2. Ярилцлага судалгаанд оролцогчдыг элсүүлэх
  3. Ярилцлагыг талбарт зохион байгуулах
  4. Ярилцлагын тэмдэглэлийг матрицын шинжилгээний арга зүйн дагуу монгол, англи хэл дээр бэлтгэх
  5. Дүн шинжилгээ хийх
  6. Англи хэл дээр тайлан бичих
  7. Дүгнэлт, зөвлөмж боловсруулах

Асуулгыг боловсруулахаас эхлээд эцсийн дүгнэлт, зөвлөмж гаргах хүртэлх үе шат бүрийг нэг баг хариуцан гүйцэтгэсэн нь судалгааны үр дүнгийн уялдаа, чанарыг хангах үндэс болсон.

Судалгааны ач холбогдол

Тус судалгаа нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудал, боломжит нөөцийн бодит дүр зургийг гаргаж өгсөн.

Судалгааны үр дүн нь цаашид хэрэгжүүлэх:

  • хөтөлбөр, үйлчилгээ,
  • хөгжлийн төвийн концепц,
  • бодлого,
  • хөрөнгө оруулалт

зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд зориулсан суурь баримт болно.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл