SICA
Биомассын нөөц, ханган нийлүүлэлтийн судалгаа

БИОМАССЫН НӨӨЦ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА

Судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA ХХК нь 2023 онд JICA олон улсын байгууллагын захиалгаар Монгол Улсын хэмжээнд биомассын нөөц, түүний ханган нийлүүлэлтийн бодит боломжийг тодорхойлох судалгааг гүйцэтгэсэн.

SICA ХХК

SICA ХХК СУДАЛГАА
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИ

Манай байгууллага Монголын болон олон улсын зах зээлийн бүтэц, эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөн, хэрэглэгчийн зан төлөв, бүтээгдэхүүний судалгааг мэргэжлийн түвшинд хийж, таны бизнесийн стратегийг өгөгдөлд суурилан боловсруулахад тусална.

Энэхүү судалгаа нь сайжруулсан түлш болон эрчим хүчний эх үүсвэрт биомассыг ашиглах боломжийг үнэлэх, түүхий эдийн тогтвортой хангалтыг төлөвлөх, нийлүүлэлтийн гинжин хэлхээний чадамжийг бодит мэдээлэлд тулгуурлан тодорхойлоход чиглэсэн. Судалгааны хүрээнд биомассын төрөл, нөөцийн хэмжээ, нийлүүлэх боломж, тээвэр логистик, чийгийн хэмжээ зэрэг хүчин зүйлсийг уялдуулан авч үзсэн цогц шинжилгээг хийсэн нь уг судалгааны онцлог юм.

Монгол Улсад боломжит биомассын нөөц, түүний бодит ханган нийлүүлэлтийн чадамжийг тодорхойлж, сайжруулсан түлш болон эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг нотолгоонд суурилан үнэлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.

Судалгааны хүрээнд биомассын үндсэн төрлүүд болох модны үйлдвэрийн үртэс, үхэж унасан хуурай мод, газар тариалангийн үлдэгдэл бүтээгдэхүүн, малын хатаасан аргал хомоолын нөөцийг тодорхойлох, тэдгээрийн байршил, хэмжээ, чанарын үзүүлэлтийг үнэлэх зорилтыг тавьсан. Мөн биомассын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, нөхөрлөл, хувиараа бизнес эрхлэгч, малчин өрхүүдийн нийлүүлэх боломж, техник хэрэгсэл, тээврийн чадамж, зардлын бүтцийг судалж, нийлүүлэлтийн үе шат бүрт тулгарч буй хүндрэл, хязгаарлалтыг тодорхойлох зорилтыг дэвшүүлсэн.

Судалгаа нь Монгол Улсын хэмжээнд хэрэгжсэн бөгөөд ой мод ихтэй болон газар тариалан хөгжсөн аймаг, сумдыг хамруулан биомассын нөөц, ханган нийлүүлэлтийн нөхцөл байдлыг судалсан. Судалгаанд биомасс нийлүүлэх боломжтой аж ахуйн нэгж, нөхөрлөл, хувиараа бизнес эрхлэгчид, малчин өрхүүд, мөн холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, аймаг, сум хоорондын ачаа тээврийн жолооч нарыг хамруулж, нийлүүлэлтийн бодит нөхцөл, тээврийн зардал, боломжийг тодорхойлсон. Судалгааны хамрах хүрээнд биомассын төрлүүдийг байршил, улирлын онцлог, тээвэрлэлтийн зайтай уялдуулан авч үзсэн.

Энэхүү судалгаа нь тоон болон чанарын судалгааг хослуулсан арга зүйд тулгуурласан. Судалгааны хүрээнд баримт бичгийн шинжилгээ хийж, холбогдох бодлого, тайлан, статистик мэдээллийг нэгтгэн боловсруулсан. Чанарын судалгааны хүрээнд биомасс нийлүүлэх боломжтой оролцогчидтой ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, нийлүүлэлтийн бодит нөхцөл, хүндрэл, боломжийг тодруулсан. Үүнээс гадна талбарын судалгаагаар биомассын дээж цуглуулж, жин, чийгийн хэмжээг тодорхойлсон бөгөөд тээвэрлэлтийн боломж, зардлыг бодит хэмжилтэд тулгуурлан тооцоолсон. Цуглуулсан мэдээллийг нэгтгэн биомассын нөөц, нийлүүлэлтийн боломжийг тооцоолол, харьцуулсан шинжилгээгээр үнэлсэн.

Судалгааны үр дүн нь Монгол Улсад биомассыг эрчим хүч, сайжруулсан түлшний түүхий эд болгон ашиглах боломжийг бодит өгөгдөлд тулгуурлан үнэлсэн суурь судалгаа болсон. Биомассын төрөл тус бүрийн нөөц, нийлүүлэлтийн боломж, логистикийн хязгаарлалтыг тодорхойлсноор түүхий эдийн тогтвортой хангалтыг төлөвлөх, бүсчилсэн нийлүүлэлтийн загвар боловсруулах, бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах боломжийг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ энэхүү судалгаа нь байгаль орчны нөөцийг зохистой ашиглах, орон нутгийн эдийн засгийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлийн бодлогын шийдвэр гаргалтад ашиглах стратегийн ач холбогдолтой мэдээллийн сан болж өгсөн юм.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэдээлэл