WWW.DATAMON.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Бид үйлчилгээ үзүүлэхээс гадна БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэдэг боллоо.

Судалгаа хэмээх оюуны бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулах, Монгол Улсад илүү олон судалгаа хийгдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү www.datamon.mn платформыг хөгжүүлж дуусаад, та бүхэндээ танилцуулж байгаадаа туйлын баяртай байна.

SJR (Scimago Journal & Country rank) байгууллага нь улс орнуудыг хэвлүүлсэн мэргэжлийн судалгааны тоогоор нь эрэмбэлдэг бөгөөд тус судалгааны үр дүнгээр манай улс нь 2018 онд 115 дугаар байранд жагссан байна. Энэ нь манай улс нь мэргэжлийн судалгааг чанартай, хангалттай хэмжээнд хийж, хүргэж чадахгүй байгааг илтгэж байна.

Манай улсын хувьд оюуны бүтээл маш багаас гадна үнэ цэнэ муутай байдаг. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудад чанартай, мэргэжлийн сайн судалгаа хэрэгтэй байна.

Тиймээс судалгааг илүү хүртээмжтэй болгож, сайн судалгаа хийхийг эрмэлзэж буй судлаачид болон хэрэглэгчдийг холбох ГҮҮР болох үүднээс датамон платформыг бид хөгжүүлсэн юм.

Бидний хийсэн платформ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй