Нийгмийн судалгаа

Социологийн (нийгмийн) судалгаа нь ямар нэг үзэгдэл, үйл явцын талаарх олон нийтийн санаа бодол, хандлагыг танин мэдэх, түүндээ үндэслэн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх зорилгоор хийгддэг. Энд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн үзүүлэлтүүдийг хамруулан ойлгодог.

Бид өнөөгийн байдлаар дараах төрлийн нийгмийн судалгааг хийж гүйцэтгээд байна.

 Нийгмийн судалгааны туршлага /%/

  • Олон улсын байгууллага
  • Төрийн байгууллага
  • Төрийн бус байгууллага
  • Бизнесийн байгууллага

Салбараар ангилвал /%/

  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Хөдөлмөр эрхлэлт
  • Уул уурхай
  • Соёл, урлаг
  • Байгаль орчин
  • Авилга
  • Бусад

Суурь судалгаа нь үзэгдэл юмсын зүй тогтолыг тодорхойлох, онолын үндэслэл, шинэ мэдлэг бий болгодог. Дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, өөрийн орны хөгжлийн онцлог, хэрэгцээ, шаардлага, шинжлэх ухааны хүрсэн түвшинтэй уялдуулан шинжлэх ухааны шинэ салбар, чиглэлийг хөгжүүлдэг. Судалгааны үр дүн, бусад судлаачдын ажил үнэлгээ, дүгнэлтээр баталгааждаг. Судлагдахуун болон шийдэх асуудлын сонголт чөлөөтэй байдаг. Суурь судалгаа нь өндөр нарийвчлал шаарддаг ба зорилго нь онолын суурь мэдлэг бий болгодог. Үр дүн нь шууд практикт нэвтэрдэггүй.

Сэдэвчилсэн судалгаа нь ихэвчлэн салбарын судалгаан дээр яригддаг ойлголт юм. Салбарын судалгаа нь таны бизнесээ эрхлэн явуулж буй салбарын хууль эрх зүй, улс төрийн орчин, эдийн засаг болон технологи, нийгэм соёлын хүчин зүйлсүүдийн нөлөөлөл зэргийг системтэйгээр, үндсэн аргачлалын дагуу нарийн судалж, шинжлэн таны бизнест хэрэгтэй макро түвшний мэдээллийг боловсруулан гаргадаг.

Улс төрийн судалгаа

Эс ай Си Эй ХХК нь сонгуулийн хуулийн өөрчлөлттэй уялдуулан улс төрийн судалгаа болон энэ төрлийн бүтээгдэхүүнээ шинэ арга зүй, дэвшилтэт технологи ашиглан та бүхэнд хүргэж байна.

Улс төрийн үйл ажиллагаатай холбоотой таньд ямар асуудал тулгамдаж байна вэ?

Асуулт 1: Улс төрчдийн рейтингийг тодоройлох ямар арга зам байна вэ?
Асуулт 2: Сонгогчдын улс төрийн сонголтонд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох ямар арга байна вэ?
Асуулт 3: Сонгогчдын хүсэлд нийцсэн улс төрийн нам эсвэл улс төрч байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Асуулт 4: Нийгэм, эдийн засаг болон улс төрийн үйл ажиллагаа олон нийтийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг яаж тодорхойлох вэ?
Асуулт 5: Улс төрийн намынхаа зарчим, үзэл баримтлал, үнэт зүйл, бүтэц зохион байгуулалтыг хэрхэн зөв тодорхойлох вэ?

 Таньд тулгамдаж буй дээрх асуудлыг ямар арга замаар шийддэг вэ?

SICA Хариулт 1: Энэ асуудлыг РЕЙТИНГ-ийн судалгаагаар тодруулна.
SICA Хариулт 2: Энэ асуудлыг СОНГОГЧДЫН ЗАН ТӨЛӨВ-ийн судалгаагаар тодруулна.
SICA Хариулт 3: Энэ асуудлыг улс төрийн PR, ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ-ийн судалгаагаар тодорхойлно.
SICA Хариулт 4: Энэ асуудлыг НӨХЦӨЛ БАЙДАЛ-ын судалгаагаар тодорхойлно.
SICA Хариулт 5: Энэ асуудлыг УЛС ТӨРИЙН НАМЫН ДОТООД судалгаагаар тодорхойлно.

Судалгааны зорилго: Рейтингийн судалгааны ажлын зорилго нь нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлын талаар олон нийтийн санаа бодлыг тандах, улс төрийн нам болон улс төрчдийн рейтингийг тогтооход оршино.

Судалгааны үр дүн:  Улс төрийн нам, улс төрчдийн танигдсан байдал болон рейтинг тодорхой болно.

Бид Рейтингийн судалгааны хүрээнд юу хийдэг вэ? Манай компани 2012, 2016 оны Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуульд нэр бүхий улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн судалгааг хийсэн туршлагатай.

Судалгааны зорилго: Сонгогчийн зан төлөв, сонголтонд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлон гаргах.

Судалгааны үр дүн: Сонгогчдын зан төлөв нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тус судалгаагаар сонгогчдын (нас, хүйс, гэрлэлтийн байдал г.м), дадал зуршил (сонирхол), хандлага, онцлог шинж зэрэг сонгогчдын сонголтод нөлөөлж буй хүчин зүйлс болон сонгогчдын үнэнч байдлыг тодорхойлдог. Мөн саарал бүлэг буюу улс төрийн идэвхигүй бүлгийн онцлог шинжийг тодорхойлон гаргана.

Бид Сонгогчийн зан төлвийн судалгааны хүрээнд юу хийдэг вэ? Манай компани 2016 онд Сонгогчийн зан төлвийг тодорхойлох 7 томоохон судалгааг нэр дэвшигч болон PR, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудын захиалгаар хийж гүйцэтгэсэн.

Судалгааны зорилго: Иргэд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн нам, улс төрчийн имижийг бүрдүүлэн гаргах.

Судалгааны үр дүн: Улс төрийн нам, улс төрчдийн имиж бүрдүүлэлт буюу улс төрчийн зөв дүр төрх, хэв маягийг тодорхойлон гаргана.

Бид PR, имиж бүрдүүэлтийн судалгааны хүрээнд юу хийдэг вэ?  Бид судалгаанд суурилсан PR, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Судалгааны зорилго: Улс төрийн тухайн үеийн нөхцөл байдлыг тодорхойлон гаргах.

Судалгааны үр дүн: Нийгэм, эдийн засаг болон улс төрийн салбарт болж буй үйл явдал, гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нийгмийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлдог. Үүнд:

  • Засаглал, шийдвэр гаргалт
  • Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал
  • Иргэдийн улс төрийн хандлага

Бид Нөхцөл байдлын судалгааны хүрээнд юу хийдэг вэ?  Бид улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлох нийгэм, эдийн засгийн суурь судалгаануудыг гүйцэтгэсэн арвин тушлагатай.

Судалгааны зорилго: Улс төрийн намынхаа зарчим, үзэл баримтлал, үнэт зүйл, бүтэц зохион байгуулалтыг бүх гишүүдийнхээ оролцоотойгоор зөв тодорхойлон гаргах.

Судалгааны үр дүн: Тус судалгаагаар улс төрийн намын бүтэц, институтчилэгдсэн байдал, гишүүдийн зан төлөв, хандлага, үзэл баримтлал, ардчилсан байдал, улс төрийн нөлөөлөл зэрэг зүйлүүд тодорхойлогддог.

Бид Улс төрийн намуудын дотоод судалгааны хүрээнд юу хийдэг вэ?

Улс орны хөгжил, ардчилсан байдал нь төрийн эрхийг барьж буй улс төрийн намын дотоод зохион байгуулалт, үнэт зүйл, үзэл баримтлал, улс төрийн соёлоос шууд хамааралтай байдаг. Бид энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Монгол ардын намын дотоод судалгааг хийж гүйцэтгэсэн.

Үнийн санал авах

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнтэй хамтран ажиллахаар санал авч байгаад баяртай байна.

Та ямар судалгаа хийлгэхээр хүсч байгаа, судалгаанаас ямар үр дүн хүлээж байгаагаа тус хүснэгтийн дагуу бөглөнө үү! Бид таны илгээсэн мэдээллийн дагуу судалгааг хийж гүйцэтгэх бүрэн хэмжээний санал бэлтгэн хүргүүлэх юм.

Нийгмийн судалгаа

Нийгмийн судалгааны талаар илүү ихийг
мэдэхийг хүсвэл та манай хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоорой

Б.Батсүрэн
Нийгмийн судалгааны хэлтсийн менежер
batsuren@sica.mn
80082198

Уулзалт товлох