АРГА ЗҮЙ

Судлаач судалгаанд оролцогчоос ухаалаг утас, таблет, компьютер ашиглан хариултыг цаг тухайд нь зориулалтын программд тэмдэглэн ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулах хэлбэр юм.

Судлаач судалгаанд оролцогчоос утас, компьютер эсвэл өөр төхөөрөмж дээрээс судалгааны асуултыг нэг бүрчлэн уншиж өгөн хариултыг зориулалтын программд тэмдэглэн мэдээлэл цуглуулдаг арга юм.

Урьдчилан төлөвлөсөн сэдвийн хүрээнд тодорхой боловсруулсан асуултын дагуу цөөн тооны бүлэг хүмүүс хэлэлцүүлэг хийх үйл явдал юм.

Хэрэглэгчийг худалдан авах зан төлөвт нөлөөлөх сэтгэл зүйн онцлог шинжүүдээр сегментчилснээр бизнесийн одоогийн болон ирээдүйн боломжуудыг тодорхойлоход ашигладаг. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн боловсруулж гаргахаас эхлэн хэрэглэгчидтэй харилцаж, идэвхижүүлэх хүртэл маркетингийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд ашиглаж болдог.

Стратегийн байрлал болон үйл ажиллагааг үнэлэх замаар баримтлах стратегийг тодорхойлох орчны шинжилгээний матриц.

Аливаа компаний хувьд хэрэглэгч №1-т тавигддаг. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээг хангаж, сэтгэл ханамж өндөртэй байлгаснаар ашиг орлогоо нэмэгдүүлж, үнэнч хэрэглэгчдийг бий болгох юм.

Чанарын судалгаа гэдэг нь тоон судалгааг бодвол илүү уян хатан чанартай, цөөн тооны оролцогчийн хүрээнд явагддаг ба аливаа асуудлыг нарийвчлан судалдаг арга юм. Фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын аргаар чанарын судалгааны мэдээллийг цуглуулдаг.