SICA компанийн хамт олон “Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

04 САРЫН 02 – “ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН НОМЫН ӨДӨР”

Өнөөдөр дэлхийн хүүхдийн номын өдөр тохиож байна. Дани улсын аугаа их хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр буюу 04 сарын 02-ны өдрийг олон улсын хүүхдийн номын өдөр болгосон бөгөөд дэлхий нийтээрээ 1967 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх, номтой нөхөрлүүлэхэд оршдог. Зарим улс оронд энэ өдрийг хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүд багачуудад ном үнэгүй бэлэглэх зэргээр өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

 Дэлхий нийтээрээ 52 дахь удаагаа тэмдэглэж буй энэ өдрийг тохиолдуулан #SICA компанийн хамт олон бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн төлөө сайн дурын “Эрдэм” төв дээр зочилж, өөрсдийн бэлдсэн үлгэрийн, танин мэдэхүйн, уран зохиолын зэрэг номын багцаар бэлэг барилаа. “Эрдэм” хүүхдийн төв нь 3-18 насны 24 хүүхэдтэй ба хичээл сургууль, урлаг спортод хичээнгүйлэн суралцаж, олон амжилт гаргасан мундаг хүүхдүүд байдаг байна.

Номын цагаан буян үргэлж дэлгэрэх болтгуай!

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй