Сургалт

Судалгааны төлөвлөлт хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, анализ, дүн шинжилгээ хийх хүртэлх судалгааны бүхий л үе шатны ур чадварыг эзэмшүүлэхэд “СУДЛААЧ” сургалтын зорилго оршино.

АЧ ХОЛБОГДОЛ

Байгууллагадаа болон өөрт хэрэгцээт судалгааг төлөвлөж, бие даан судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

СУРГАЛТАД ОРОЛЦОГЧИД

Сургалтад судалгаа, шинжилгээ хийх хүсэлтэй хэн бүхэн хамрагдах бүрэн боломжтой. Үүнд:

  • Байгууллагын дунд түвшний менежерүүд,
  • Борлуулалт, маркетингийн менежерүүд,
  • Сургалт, судалгааны менежерүүд,
  • Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой хэн бүхэнд.

СУРГАЛТЫН ЯВЦ

Сургалтын хөтөлбөрийн сэдэв бүр онол, дадлага ажил, баталгаажуулалт гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Энэ нь оролцогчдод сургалтаас олж авсан мэдлэгээ практикт шууд хэрэглэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Судалгааны төрлөөс сонголтоо хийн, сургалт эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд бодит жишээ дээр ажиллах бөгөөд иж бүрэн дүн шинжилгээ хийдэг.

СУРГАЛТЫН ХУГАЦАА

Сургалт нийт 18 цаг үргэлжилнэ. Сургалтын хөтөлбөрөөс сонгон, өөрт хэрэгцээтэй хэсгээс суралцаж болно.

СУРГАЛТЫН АГУУЛГА

Сургалтыг үндсэн 6 бүлэг сэдвийн хүрээнд зохион байгуулна. Үүнд:

  1. Судалгааны тухай үндсэн ойлголт;
  2. Түүвэр судалгааны арга зүй;
  3. Асуулгын хуудас боловсруулах арга зүй;
  4. Мэдээлэл цуглуулалтын үйл ажиллагаа;
  5. Мэдээлэл боловсруулах програм хангамжийн хэрэглээ;
  6. Дүн шинжилгээ хийх, тайлан бэлтгэх үйл ажиллагаа.

СУРГАЛТЫН ҮР ДҮН

  • Судалгааны тухай ерөнхий ойлголтыг авч, дизайн боловсруулах, үйл явцыг төлөвлөх чадварыг эзэмшинэ.
  • Түүврийн үндсэн ойлголт, дизайн, оновчтой түүвэрлэлт хийх арга зүйд суралцан, тархаалт хийх чадвартай болно.
  • Асуулгын хуудас боловсруулах арга зүйд суралцан, асуулга, асуулт, хариултын төрөл, хэлбэрийн талаарх ойлголттой болж, бие даан асуулга боловсруулах чадвартай болно.
  • Судалгааны мэдээлэл цуглуулах аргууд, ашиглах техник, үе шат, баримтлах зарчимд суралцана.
  • Судалгаа, шинжилгээнд өргөн ашиглагддаг програмуудын (CSPro болон SPSS) хэрэглээг үзэн, мэдээллийг оруулан, үр дүнг боловсруулах чадвартай болно.
  • Судалгааны үр дүнг боловсруулах шинжилгээний аргуудад суралцан, анализ, дүн шинжилгээ хийх, тайлан бичих чадварт суралцана.
Бүртгүүлэх
Register training

ААНБ бол дараах хэсгийг бөглөнө үү.

Бизнесийн судалгааны талаар илүү ихийг
мэдэхийг хүсвэл та манай хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоорой

Б.Хишигбаяр
Захиргаа, хүний нөөцийн менежер
khishigbayar.b@sica.mn
89994149

Уулзалт товлох