Нийгмийн судалгаа

Социологийн (нийгмийн) судалгаа нь ямар нэг үзэгдэл, үйл явцын талаарх олон нийтийн санаа бодол, хандлагыг танин мэдэх, түүндээ үндэслэн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх зорилгоор хийгддэг. Энд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн үзүүлэлтүүдийг хамруулан ойлгодог.

Бид өнөөгийн байдлаар дараах төрлийн нийгмийн судалгааг хийж гүйцэтгээд байна.

 Нийгмийн судалгааны туршлага /%/

  • Олон улсын байгууллага
  • Төрийн байгууллага
  • Төрийн бус байгууллага
  • Бизнесийн байгууллага

Салбараар ангилвал /%/

  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Хөдөлмөр эрхлэлт
  • Уул уурхай
  • Соёл, урлаг
  • Байгаль орчин
  • Авилга
  • Бусад

Суурь судалгаа нь үзэгдэл юмсын зүй тогтолыг тодорхойлох, онолын үндэслэл, шинэ мэдлэг бий болгодог. Дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, өөрийн орны хөгжлийн онцлог, хэрэгцээ, шаардлага, шинжлэх ухааны хүрсэн түвшинтэй уялдуулан шинжлэх ухааны шинэ салбар, чиглэлийг хөгжүүлдэг. Судалгааны үр дүн, бусад судлаачдын ажил үнэлгээ, дүгнэлтээр баталгааждаг. Судлагдахуун болон шийдэх асуудлын сонголт чөлөөтэй байдаг. Суурь судалгаа нь өндөр нарийвчлал шаарддаг ба зорилго нь онолын суурь мэдлэг бий болгодог. Үр дүн нь шууд практикт нэвтэрдэггүй.

Сэдэвчилсэн судалгаа нь ихэвчлэн салбарын судалгаан дээр яригддаг ойлголт юм. Салбарын судалгаа нь таны бизнесээ эрхлэн явуулж буй салбарын хууль эрх зүй, улс төрийн орчин, эдийн засаг болон технологи, нийгэм соёлын хүчин зүйлсүүдийн нөлөөлөл зэргийг системтэйгээр, үндсэн аргачлалын дагуу нарийн судалж, шинжлэн таны бизнест хэрэгтэй макро түвшний мэдээллийг боловсруулан гаргадаг.

Үнийн санал авах

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнтэй хамтран ажиллахаар санал авч байгаад баяртай байна.

Та ямар судалгаа хийлгэхээр хүсч байгаа, судалгаанаас ямар үр дүн хүлээж байгаагаа тус хүснэгтийн дагуу бөглөнө үү! Бид таны илгээсэн мэдээллийн дагуу судалгааг хийж гүйцэтгэх бүрэн хэмжээний санал бэлтгэн хүргүүлэх юм.

Тайлбар

  1. Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр болон хийлгэх гэж буй судалгааны нэрийг тусгана уу. Жишээ нь: Цагны зах зээлийн судалгаа, гар утас хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа, Автомашины шоурүүм – Нууц худалдан авалтын судалгаа (Mystery shopping) г.м.
  2. Тухайн судалгааг ямар зорилготойгоор хийж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу.
  3. Тухайн судалгаанаас юу мэдэхийг хүсч байгаа талаар жагсаан бичнэ үү.
  4. Тухайн судалгааг явуулах цар хүрээг тодорхой болгож өгнө үү. Жишээ нь: Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Улаанбаатар хот, Бүсийн хэмжээнд, Монгол улсын хэмжээнд, Бүс нутгийн хэмжээнд, зөвхөн шалгуур хангаж буй өрхийн хүрээнд, 15-34 насныханд г.м.
  5. Тухайн судалгааг хичнээн хугацаанд хийж гүйцэтгүүлэн, үр дүнг хүлээн авахыг хүсэж байгаа талаар бичнэ үү. Жишээ нь: гэрээ байгуулсанаас хойш 20 хоног, … сарын … өдөр үр дүнг хүлээн авна г.м.
  6. Байгууллагын болон салбарын онцлогтой холбоотой судалгааны байгууллага судалгаа эхлэхээс өмнө мэдэх шаардлагатай зүйл байгаа эсэх, судалгааны ажлын хүрээнд захиалагчийн зүгээс ямар нэгэн тусгай шаардлага тавих бол энд бичих юм. Жишээ нь: Фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах тусгай өрөөтэй байх г.м.
  7. Судалгааны төсвийг хэдэн төгрөгт багтаан гүйцэтгүүлэх хүсэлтэй байгаагаа бичих юм. (Заавал бичих шаардлагагүй.)
Нийгмийн судалгаа
  • General information
  • About survey

Нийгмийн судалгааны талаар илүү ихийг
мэдэхийг хүсвэл та манай хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоорой

Б.Батсүрэн
Нийгмийн судалгааны хэлтсийн менежер
batsuren@sica.mn
89559744

Уулзалт товлох