Төслийн менежмент

Таны бизнес санаа хэрэгжих боломжтой эсэхийг судална.

ТЭЗҮ-ийн үндсэн дээр бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт оруулахаас өмнө өөрийн бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, орон нутаг болоод улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгнө.

ТЭЗҮ-ийн хүрээнд дараах асуудлуудыг судалж, үнэлэх боломжтой. Үүнд:


  1. Зах зээлийн хувьд хэрэгжих боломж
  2. Техник технологийн хувьд хэрэгжих боломж
  3. Эдийн засаг, санхүүгийн хувьд хэрэгжих боломж
  4. Хууль эрх зүйн хувьд хэрэгжих боломж
  5. Үйл ажиллагаа, байгууллагын бүтцийн хувьд хэрэгжих боломж

Уг төсөл хэрэгжих боломжтой эсэхийг тодорхойлохоос гадна төслийг цаашид нарийвчлан судлах, төслийн санхүүжилтийг шийдэх, бизнес төлөвлөгөө гаргах баримт бичиг болохын зэрэгцээ төслийг хэрэгжүүлэх, зогсоох, үргэлжлүүлэн судлах гэсэн тодорхой шийдэлд хүрэхийн тулд ТЭЗҮ-г хийж гүйцэтгэдэг.

Өргөн цар хүрээг хамарсан төслийн хувьд ТЭЗҮ-г урьдчилсан ТЭЗҮ, банкны ТЭЗҮ гэж хувааж хийдэг. Хэдийгээр эдгээрийн хийгдэх зарчим адил боловч судалгааг хэр гүнзгий хийж байгаагаар ялгаатай байдаг. Урьдчилсан ТЭЗҮ нь  хамгийн боломжит бизнесийн хувилбаруудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийж, сонгох үйл ажиллагааг багтаадаг бол банкны ТЭЗҮ дээр үндэслэн цаашдын бизнес төлөвлөгөө гарч, төсөл хэрэгжих түвшинд шилждэг.

Манай компани нь таны бизнес санаа хэрэгжих боломжийг судалж, хамгийн боломжит хувилбаруудыг санал болгосон ТЭЗҮ гаргахаас гадна хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж өгөх боломжтой. Бизнес төлөвлөгөөг гаргаснаар бизнестээ хөрөнгө оруулагч олох хамгийн эхний алхам болно.

Бизнес төлөвлөгөөг төсөл бичих гэж ойлгодог боловч энэ 2 ойлголт нь доорх шинжүүдээр ялгаатай юм.

  1. Зорилго нь өөр
  2. Хамрах цар хүрээ /төсөл нь нь зайлшгүй тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг бол бизнес телөвлөгөө нь олон төслүүдээс бүрддэг бөгөөд тодорхой зорилготой, зохион байгуулалттай ажлын үр дүн буюу тасралтгүй үйл ажиллагааг илэрхийлдэг/
  3. Хэрэгжих хугацааны хувьд /төсөл нь эхлэл төгсгөлтэй тодорхой цаг хугацааны хооронд хэрэгждэг бол бизнес төлөвлөгөөнд хэрэгжих хугацаанаас өмнө засвар оруулах, өөрчлөх зүйлүүд гардаг/
  4. Тасралтгүй буюу үл давтагдах байдлаараа ялгаатай байдаг

Нөлөөллийн үнэлгээ нь ямар нэг төсөл, бодлого, хөтөлбөрийн одоо үеийн болон ирээдүйн үйл ажиллагаа цаашид ямар нөлөөлөл үзүүлэхийг тодорхойлох үйл явц бөгөөд зайлшгүй болон урьдчилан төсөөлөөгүй үр дагавар, эерэг сөрөг нөлөөлөл, тэдгээрээс үүдэн бий болох өөрчлөлтийг задлан шинжлэх, үнэлэх менежментийн үйл ажиллагаанууд багтдаг. НҮ-г доорх үндсэн салбаруудаар хийхээс гадна хүн ам, ажил эрхлэлт, боловсрол, соёлын өвийн нөлөөллийг багтааж болдог.


  1. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
  2. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ
  3. Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ

Нөлөөллийн үнэлгээ нь бие даасан судалгаа шинжилгээ боловч ТЭЗҮ-ийн нэг хэсэг болон мөн хийгддэг. НҮ-ий дүгнэлт дээр үндэслэн сөрөг нөлөөг багасгах арга замуудыг олж, төсөл хөтөлбөрийнхөө хэрэгжилтэнд тусгаж оруулах нь орчин үеийн төслийн менежментийн арга барил юм.

Төслийн менежментийн талаар илүү ихийг
мэдэхийг хүсвэл та манай хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоорой

Б.Гантулга
Бизнесийн судалгааны хэлтсийн менежер
gantulga.b@sica.mn
80087858

Уулзалт товлох