Мониторинг & Үнэлгээ

Хяналт-шинжилгээ, үнэлгээ (M&E) нь аливаа төсөл/хөтөлбөр, үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүнг дээшлүүлэх зорилго бүхий системтэй, тасралтгүй үйл явц юм. ХШҮ нь хяналт үнэлгээ (monitoring) болон үнэлгээ (evaluation) гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд хэн, хаана, юу үнэлэхээсээ хамааран арга болон хугацааны хувьд ялгаатай байна.

SICA компани төсөл хөтөлбөрийн суурь судалгаа, дунд шатны үнэлгээ, эцсийн шатны үнэлгээ, нөлөөллийн үнэлгээ, төрийн байгууллагын үйл ажиллагааны ХШҮ зэргийг гүйцэтгэж байна. ХШҮ-ний зорилго болон цар хүрээнээс хамаарч, төсөл хөтөлбөр, байгууллагын үйл ажиллагаа тус бүр дээр ялгаатай ХШҮ судалгааны дизайн боловсруулдаг.

Тухайлбал, төсөл, хөтөлбөрт хөндлөнгийн ХШҮ хийж гүйцэтгэх бол ЭЗХАБ-ын 5 үе шатат үнэлгээ (OECD DAC Principles for Evaluation of Development Assistance), Төрийн байгууллагад үйл ажиллагааны мониторинг үнэлгээ хийх бол Дэлхийн банкны Үр дүнд суурилсан ХШҮ (World Bank Result Based Monitoring and Evaluation System) – ний аргачлалуудыг хэрэглэх боломжтой.

ХШҮ-ний цар хүрээг хэрэгжүүлж буй байгууллага, төсөл хөтөлбөрийн чиглэл, төсөл хөтөлбөрийн үе шат, төрөл зэргээс хамааран олон хувилбараар ангилах боломжтой.

ХШҮ-ний гол хэрэглэгчид: төрийн бодлого шийдвэр гаргагчид, хэрэгжүүлэгчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, санхүүжүүлэгчид

Гол гүйцэтгэгчид: Үйл ажиллагаа хэрэгжүүлэгчид, үйл ажиллагаа явуулж буй байгууллагын бусад салбар нэгж, төсөл хөтөлбөр захиалагчид ба санхүүжүүлэгчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид өөрсдөө гм

ХШҮ-ний төрөл: Дотоод ХШҮ, хөндлөнгийн буюу гадаад ХШҮ

 

Түлхүүр үгс: ХШҮ, Мониторинг, Үнэлгээ, Аргачлал, Гадаад үнэлгээ, Дотоод үнэлгээ, Бэлэн байдал, Хэрэгцээ тодорхойлох, Хэрэгжилтийн үнэлгээ, Суурь судалгаа, Дунд шатны судалгаа, Эцсийн шатны судалгаа, Нөлөөллийн үнэлгээ, Үр ашигтай байдал, Хамааралтай байдал, Тогтвортой байдал, Үр нөлөө,

Голлон хэрэглэгддэг аргачлалууд:

Дэлхийн банкны үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээний аргачлал
КОЙКА-ийн ХШҮ-ний аргачлал
ЖАЙКА-ийн ХШҮ-ний аргачлал
ЭЗХАБ, ХТА-ийн аргачлал

Мониторинг үнэлгээний талаар илүү ихийг
мэдэхийг хүсвэл та манай хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоорой

З.Гэрэлтуяа
Бизнес хөгжлийн менежер
gereltuya@sica.mn
99968695

Уулзалт товлох