Бизнесийн судалгаа

Бизнесийн судалгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, нийлүүлэлтийн байдал, бизнесийн нөхцөл боломж болон худалдан авалтын шийдвэр гаргалтын тухай мэдээллийг цуглуулах тасралтгүй үйл ажиллагаа юм.
Энэхүү мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг шинжлэх үйл ажиллагаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээг хангаж байгаа эсэхийг тодруулах төдийгүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн өөрчлөлт, шинэчлэлт хийх, худалдан авалтын нэмэлт үйлчилгээнүүд, урамшууллын бодлого зэрэг шийдвэр гаргахад ашиглагдаж байдаг. Энэ хүрээнд бид дараах судалгааны бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.

Тухайн салбарын талаарх таны мэдэхийг хүсэж буй мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгдөг. Энэ нь макро түвшний мэдээллүүд буюу хоёрдогч мэдээллийн судалгаанд үндэслэдэг. Хоёрдогч мэдээллийн голлох эх үүсвэрүүд нь Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, яам, тамгын газрууд болон холбогдох байгууллагууд, төсөл хөтөлбөр, бодлогын бичиг баримтууд байдаг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх, хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээний юунд, хэр ач холбогдол өгч, хэр сэтгэл ханамжтай байгаа эсвэл сэтгэл ханамжгүй байгааг тодорхойлдог.

ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧ КОМПАНИЙН НИЙТ ОРЛОГЫН 65%  БҮРДҮҮЛДЭГ.

Сэтгэл ханамжийн судалгааны хүрээнд SATISFACTION DRIVERS загвар, NET PROMOTER SCORE, LOYALTY MATRIX, BUSINESS IMPACT MATRIX, PRIORITIES FOR IMPROVEMENT зэрэг загваруудыг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Брэндийн зах зээлд болон хэрэглэгчид байршиж буй үнэ цэнэ, брэндийн танигдсан байдал, чанар, үнэнч байдал зэргийг тодорхойлдог.

Таны үйл ажиллагаа явуулж буй зах зээлийн хэмжээ, өсөлт бууралт, өөрийн компанийн болон өрсөлдөгчдийн зах зээлд эзлэх хувь, хүчин чадал, үнэ зэрэг мэдээллүүдийг бий болгодог.

Бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж байгаа хэрэглэгчийн бүтэц (нас, хүйс, гэрлэлтийн байдал г.м), дадал зуршил (сонирхол), хандлага, худалдан авалтын онцлог, хэрэглэгчийн сонголтод нөлөөлж буй хүчин зүйлс болон хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлдог.

ХЭРЭГЛЭГЧЭЭ БҮРЭН ТАНИХ НЬ  ҮРГЭЛЖ ДАВУУ ТАЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙДАГ…

Зан төлөвийн судалгааны хүрээнд хэрэглэгчийн ХАР ХАЙРЦАГ-ны загвар, VALS-ийн загвар, зан төлөвт нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ гэх мэт олон улсын арга аргачлалыг ашигладаг.

Энэхүү судалгаагаар тухайн байгууллагын ажиллах орчин, ажилчдын сэтгэл ханамж гэх мэт байгууллагатай холбоотой дотоод үйл ажиллагааг судалдаг бөгөөд энэ хүрээнд бид дараах 4 төрлийн судалгааны бүтээгдэхүүнийг санал болгодог. Үүнд:

  • Ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа
  • Байгууллагын соёлын судалгаа
  • Хүний нөөцийн судалгаа
  • Цалингийн судалгаа

Таны зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүний амт, чанар, өнгө үзэмж нь хүмүүст хэр хүрч байгааг мөн ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай байгааг, хэрэглэгчийн үнэлгээгээр гаргадаг судалгаа юм. Энэ судалгааны хүрээнд бид дараах 4 төрлийн судалгааг санал болгодог:

  • Blind test
  • Сав баглаа боодлын туршилт, судалгаа
  • Бүтээгдэхүүний концепт тест
  • Ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа

Танай бүтээгдэхүүний хөгжлийн түвшин, онцлогоос хамааран дээрх 4 төрлийн судалгааны аль нэгийг эсвэл хосолсон хэлбэрээр хийлгэх боломжтой.

Компанийн болон өрсөлдөгчдийн борлуулалтын сувгийн тоо, байршил, хүртээмж зэрэг мэдээллийг цуглуулж мэдээллийн бааз үүсгэх бөгөөд энэхүү мэдээллийн баазыг газрын зурагтай холбон онлайнаар харах боломжтой вэбэд суурилсан мэдээллийн систем бий болгодог. Ингэснээр баазад байгаа мэдээллийг нэмэх, хасах, шинэчлэл хийх бүрэн боломжтой борлуулалтын сувгийн программтай болдог. Уг программ нь тодорхой эрх бүхий хэрэглэгч борлуулалттай холбоотой бүх төрлийн мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран тухай бүрт нь авах боломжийг олгодог.

Мөн дээрх мэдээллийг тухайн газар нутгийн хүн ам зүй болон бусад хүчин зүйлсийн хамаарлыг газар зүйн мэдээллийн системд хамтад нь байршуулах боломжтой.

Судалгаа авахад бэлтгэгдсэн нууц хэрэглэгч үйлчилгээний салбараар үйлчлүүлж үйлчилгээний чанар болон бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандартад нийцэж байгаа эсэхийг ажиглалтын аргаар судалдаг.

Үнийн санал авах

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнтэй хамтран ажиллахаар санал авч байгаад баяртай байна.

Та ямар судалгаа хийлгэхээр хүсч байгаа, судалгаанаас ямар үр дүн хүлээж байгаагаа тус хүснэгтийн дагуу бөглөнө үү! Бид таны илгээсэн мэдээллийн дагуу судалгааг хийж гүйцэтгэх бүрэн хэмжээний санал бэлтгэн хүргүүлэх юм.

Тайлбар

  1. Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр болон хийлгэх гэж буй судалгааны нэрийг тусгана уу. Жишээ нь: Цагны зах зээлийн судалгаа, гар утас хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа, Автомашины шоурүүм – Нууц худалдан авалтын судалгаа (Mystery shopping) г.м.
  2. Тухайн судалгааг ямар зорилготойгоор хийж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу.
  3. Тухайн судалгаанаас юу мэдэхийг хүсч байгаа талаар жагсаан бичнэ үү.
  4. Тухайн судалгааг явуулах цар хүрээг тодорхой болгож өгнө үү. Жишээ нь: Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Улаанбаатар хот, Бүсийн хэмжээнд, Монгол улсын хэмжээнд, Бүс нутгийн хэмжээнд, зөвхөн шалгуур хангаж буй өрхийн хүрээнд, 15-34 насныханд г.м.
  5. Тухайн судалгааг хичнээн хугацаанд хийж гүйцэтгүүлэн, үр дүнг хүлээн авахыг хүсэж байгаа талаар бичнэ үү. Жишээ нь: гэрээ байгуулсанаас хойш 20 хоног, … сарын … өдөр үр дүнг хүлээн авна г.м.
  6. Байгууллагын болон салбарын онцлогтой холбоотой судалгааны байгууллага судалгаа эхлэхээс өмнө мэдэх шаардлагатай зүйл байгаа эсэх, судалгааны ажлын хүрээнд захиалагчийн зүгээс ямар нэгэн тусгай шаардлага тавих бол энд бичих юм. Жишээ нь: Фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах тусгай өрөөтэй байх г.м.
  7. Судалгааны төсвийг хэдэн төгрөгт багтаан гүйцэтгүүлэх хүсэлтэй байгаагаа бичих юм. (Заавал бичих шаардлагагүй.)
Бизнесийн судалгаа
  • General information
  • About survey
0% Complete
1 of 2

Бизнесийн судалгааны талаар илүү ихийг
мэдэхийг хүсвэл та манай хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоорой

Б.Гантулга
Тооллого судалгаа хариуцсан мэргэжилтэн
gantulga.b@sica.mn
91118656

Уулзалт товлох