Карьер
Ирээдүйн үнэ цэнээ хамтдаа бүтээнэ
  • Үр дүнд суурилсан өрсөлдөхүйц цалин, урамшууллын системийг бүрдүүлсэн.
  • Мэдээллийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, шинийг эрэлхийлэн, эрч хүчийг мэдэрнэ.
  • Өөрийн зорилгыг компанийн зорилготой уялдуулан, ирээдүйгээ хамтдаа бүтээнэ.
Илүү ихэд суралцсан, мэргэшсэн хамт олон
  • Салбар бүрд туршлагажсан, хөрвөн ажиллах чадвартай, мэргэшсэн хамт олонтой нэгдэж, хамтдаа урагшилдаг.
  • Гадаадын болон дотоодын мэргэжил дээшлүүлэх төрөл бүрийн сургалтуудад шат дараатай хамрагдаж, мэргэжлийн хувьд ижил тэгш өсөж дэвшдэг.
  • Олон улсын байгууллагын арга аргачлал, стандартаас суралцаж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, хамтдаа тэмүүлдэг.
Эерэг хандлагатай, зорилготой хамт олон
  • Компанийн эрүүл соёлыг бүрдүүлж, ажилтан бүрд хөгжил, өсөн дэвших ижил тэгш боломжийг олгодог.
  • Ажилтан бүр өөрийн зорилгыг компанийн зорилготой уялдуулан эрч хүчтэй, урам зоригтой ажилладаг.
  • Бие биеэ хүндэтгэн, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэсэн, үр дүн, шийдэлд суурилсан орчныг бүрдүүлсэн.
Эрүүл чийрэг, эрч хүчтэй хамт олон
  • Ажилтнууд нийгмийн халамжийн болон соёлын хөтөлбөрүүдэд хамрагддаг.
  • Ажилтнуудын гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа бодит дэмжлэгийг үзүүлдэг.
  • Компанийн соёл, ажилтнуудын сэтгэл ханамжийг дээдлэн эрүүл, хөдөлмөрийн аюулгүй орчинд ажиллах нөхцөлөөр бүрэн хангасан.
Зөвлөх
Үндсэн ажилтан
Гэрээт судлаач
Men-ternship хөтөлбөр (Дадлагажигч оюутан)

Ажлын сонгон шалгаруулалтад материал ирүүлэхдээ та дараах зүйлсийг анхаарна уу.

  • Таны анкетыг зөвхөн онлайнаар хүлээн авах тул та манай цахим хуудсаар зочлон өөрийн сонирхсон ажлын байрны ангиллыг сонгон намтраа илгээх юм.
  • Таны анкет зөвхөн бүрэн бөглөгдсөн тохиолдолд л илгээх боломжтой болохыг анхаарна уу.
  • Та өөрийн анкетыг илгээхдээ цээж зураг, диплом, ур чадварыг дээшлүүлсэн сургалтын сертификатуудаа хавсаргасан байна.
  • Та хүний нөөцтэй холбоотой санал, хүсэлтээ hr@sica.mn хаяг руу илгээнэ үү.

Онлайн анкетыг үнэн зөв, үг товчлохгүй, монгол үсгийн фонтоор бөглөнө.

Анкетын шалгаруулалтад тэнцсэнээр таныг эхний шатны ажлын ярилцлагад урина.

Таны анкет ирүүлсэн албан тушаалаас хамааран ерөнхий ур чадвар болон шийдвэр гаргах чадварыг тодорхойлох шалгалтыг авна.

Удирдах түвшний албан тушаалтнууд тантай ярилцлага хийж, шийдвэр гаргана.

Бидний гэр бүлд тавтай морилно уу.