Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
SICA компани нь 2010 онд үүсгэн байгуулагдан, өдгөө 14 жилийн түүхээ эрхэм харилцагч, хамтран зүтгэгчид та бүхэнтэйгээ хамтдаа бүтээжээ.
Бид судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэн, үйлчилгээнийхээ чанарыг баталгаажуулан, зах зээл дээрх байр сууриа улам бэхжүүлсээр байна.
2020 оноос судалгаа, датаг олдоцтой, хүртээмжтэй болгох, мөн хэрэглэх мэдлэг, хандлага, дадлыг бий болгох зорилгоор СУДАЛГААТАЙ ҮНДЭСТЭН стратегийг санаачлан хэрэгжүүлж байна.
2022 оноос гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор Киргизстан Улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний М-Вектор компанитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж, тодорхой ажлуудыг хийгээд байна.
Цаашдаа өөрсдийн бие даасан байдлаа хадгалан, зөвхөн Монгол Улсын төдийгүй олон улсын зах зээлд амжилттай байршихын сацуу, улс үндэстнийхээ хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан ESG-ийн стандартыг нутагшуулсан байгууллага болохыг зорин ажиллаж байна.
Бид та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно. Аз жаргал, амжилт, эрүүл энхийг хүсье.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал
Ж.Эрдэнэбилэг
Манай компани нь салбар бүрд мэргэшсэн судлаачид болон ахмад, залуу үе хоорондын хамтын ажиллагааг хамгийн үр дүнтэй байлгах зорилгоор хүний нөөцөө зохион байгуулсан. Зөвлөх баг нь арвин туршлагатай, салбартаа нэр нөлөө бүхий экспертүүдээс бүрддэг. Бид 30 үндсэн ажилтан, салбар бүрд тэргүүлэгч 50 орон тооны бус эрдэмтэн, зөвлөхүүд, 500 орчим мэдээлэл цуглуулах туршлагатай гэрээт судлаачдын сантай.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж стандартчилагдсан арга, аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.
Судалгаа шинжилгээний ажлын алхам бүрд хяналт хийж чанарыг бий болгодог.
Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн мөрдөж, мэдээллийн бодит байдлыг хангадаг.
Үйлчилгээний үе шат бүрийг төлөвлөгөөний дагуу тогтсон хугацаанд гүйцэтгэдэг.
Бусдын нөлөөнд автахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгч болон оролцогчийн эрх ашгийг хүндлэн нууцыг чандлан хадгалдаг.
Ирээдүйн амжилтын өөд хөтлөх санал санаачилгыг дэмжин, байнга шинийг эрэлхийлдэг.
Эс Ай Си Эй ХХК нь бүхий л салбар, чиглэлд нийт 207 гаруй байгууллагын 358 орчим зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгээд байна.
Гүйцэтгэсэн нийт төслийн 34 хувийг бизнесийн байгууллага, 30 хувийг төрийн байгууллага, 24 хувийг олон улсын байгууллага, 12 хувийг бусад байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн ажил эзэлж байна. Мөн төслийн бүтцийг авч үзвэл 42 хувь нь нийгмийн судалгаа, 35 хувь нь бизнесийн судалгаа, 14 хувь нь мониторинг судалгаа, 9 хувь нь бусад судалгаа тус тус эзэлдэг.
SICA Band АМЬД ХӨГЖМИЙН хамтлагаа 2023 онд 13 жилийн ойн өдөр эхлүүллээ.
ESOMAR-ийн гишүүн боллоо. ESOMAR нь дата анализ, судалгааны салбарын олон улсын тэргүүлэх гишүүнчлэлтэй байгууллага юм.
Дэлхийн 70 орчим орны 750 гаруй судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагууд жил бүр хуран чуулдаг "ESOMAR Congress 2023" арга хэмжээ Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо зохион байгуулагдав. Тус конгресс-т Эс Ай Си Эй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг оролцон туршлага судалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлээд ирлээ.
"Business Opportunities Fair 2023" арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээ нь АХБ-тай хамтран ажилладаг байгууллагуудад зориулсан форум бөгөөд салбар бүрийн АХБ-ны мэргэжилтнүүд болон АХБ-тай хамтран ажилладаг бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломж олгодог арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.
Ази Номхон Далайн Үнэлгээний Холбооны “Future of Evaluation: Leveraging Partnerships for Equitable Development in Asia Pacific” сэдэвт чуулган Филиппин улсын Манила хотноо боллоо. Тус чуулганд 39 орны 192 үнэлгээчид цуглаж, сайн туршлагаа хуваалцаж, хяналт-үнэлгээний ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцлээ. Монгол Улсаас нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тус чуулганд оролцсон юм. Манай компанийн хувьд 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, олон улсын туршлагаас суралцлаа.
Компанийн төлөөлөл Киргизстан Улсад айлчилж, тус улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч М-VECTOR компанитай санамж бичиг үзэглэн, хамтран ажиллаж байна.
“1000 СУДЛААЧ ХӨТӨЛБӨР” хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөрийн хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академитай санамж бичиг үзэглэн, хамтран ажиллаж байна.
“MENTERN-SHIP ХӨТӨЛБӨР” хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын тэргүүлэгч, томоохон их сургуулиуд МУИС болон ХААИС-тай хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэн, хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлж байна.
Датамон платформд задгай дата байршуулж эхлэв.
Ази номхон далайн бүсийн судалгааны холбооны хуралд оролцож, туршлага судлав.
MSPA-AP (Mystery shopping professionals’ association – Asia/Pacific) буюу Нууц худалдан авалтын судалгааны мэргэжлийн холбооны Ази, номхон далайн орнуудын салбарын 17 дахь уулзалтад оролцож, туршлага судлав.
Монголчуудын соёл, Монгол хүний зан төлөв судалгааг (Mongolian Identity Survey) хийж, олон нийтэд танилцуулав.
Хилийн чанад дахь монголчууд ТББ–тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэн, хамтран ажиллаж байна.
SICA компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиов.
Судлаач, эрдэмтэн профессор, мэргэжлийн байгууллагууд болон судалгаа, зөвлөх үйлчилгээний компаниудын бэлтгэсэн судалгааны нэгдсэн "ДАТАМОН" платформыг ажиллуулж эхлэв.
Судалгаа шинжилгээний ач холбогдлыг нийтэд танилцуулах зорилгоор DATA PLAY подкастыг хийж эхлэв.
Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгааг өөрсдийн санаачилгаар гүйцэтгэн, олон нийтэд танилцуулав.
Бүтээмжтэй Монгол хүн судалгааг өөрсдийн санаачилгаар гүйцэтгэн, олон нийтэд танилцуулав.
MSPA–AP (Mystery shopping professionals’ association – Asia/Pacific) буюу Нууц худалдан авалтын судалгааны мэргэжлийн холбооны Ази, номхон далайн орнуудын салбарт элсэв.
Монголын Бизнесийн Зөвлөлийн (МБЗ) гишүүнээр элсэв.
Смарт дүүрэг, аймаг төслийг хэрэгжүүлж эхлэв. Төрийн үйлчилгээний байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх үнэн бодитой мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, хамтын ажиллагааг хөгжүүлэх гүүр болж байна.
Онлайн судалгааны платформыг (esurvey.mn) хөгжүүлэв.
Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас боловсруулсан Дэлхийн 50 гаруй оронд хэрэгждэг “БИЗНЕСИЙН ХАНДЛАГЫН СУДАЛГАА”–г Монгол Улсын бизнесийн орчинд хийв.
"Улирал тутмын санал солилцох уулзалт"–ыг (Brainstorming meeting) Монгол Улсын цаг үеийн чухлаар хэлэлцэгдэж буй асуудлуудын хүрээнд зохион байгуулав. Уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь салбарын эрдэмтэн судлаачид судалгааны ажлынхаа хүрээнд мэдээлэл солилцон, шинэ санаа, санаачилгуудаа нэгтгэж нэгдсэн ойлголтод хүрэх гүүр болоход чиглэгдсэн юм.
ДАТА БАНК шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэв. Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болон тодорхой салбарын талаарх судалгааны тайлан гэх мэт цогц мэдээллийг хялбар байдлаар авах боломжтой мэдээллийн сан юм.
Судалгаа, шинжилгээний талаарх мэдлэг, арга зүйг олон нийтэд хүргэх зорилгоор цахим хуудастаа МЭДЛЭГ цэсийг ажиллуулж эхлэв.
Сайн дурын ажилтнууд (Volunteer) авч ажиллуулан, туршлага солилцож эхлэв.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүнээр элсэв.
Үйл ажиллагаагаа өргөжүүлэн хотын төвд шинэ оффистоо нүүж оров.
“СУДАЛГААТАЙ ХӨГЖИЦГӨӨЕ” уриатайгаар улирал тутмын онцлох сэдвийг хөндөн судалгаа хийж, олон нийтэд нээлттэй түгээж эхлэв.
Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн (MMCI) гишүүнээр элсэв.
“СУДЛААЧ” сургалтыг зохион байгуулж эхлэв.
БШУЯ, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХҮРЭЛ ТОГООТ” эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэж, хамтран ажиллаж эхлэв.
Иргэддээ зориулан 14 хоног тутамд Улаанбаатар хотод худалдаалагдаж буй зарим хүнсний өргөн хэрэглээний барааны үнийн мэдээллийг бэлтгэн хүргэж, индекс тооцож эхлэв.
Орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэдээлэл авах бүрэн боломжтой Google Map–д холбогдсон, вэбэд суурилсан мэдээллийн систем бүхий борлуулалтын сувгийн “MAPPING SURVEY” программыг нэвтрүүлэв.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогч талуудыг нэг цэгт төвлөрүүлэх, нийлүүлэгч талын маркетингийн идэвхжүүлэлтийн үр дүнг хэмжих, нэгдсэн дүгнэлт тайлан боловсруулах “REAL ESTATE RESEARCH” цогц үйлчилгээг үзүүлэв.
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт утаа гарган, зуух ашиглаж буй 130.4 мянган өрхөөр нэг бүрчлэн явж “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”–д бүртгэн, вэбэд суурилсан мэдээллийн сан үүсгэв.
Олон Улсын стандартын дагуу “Мэдээлэл боловсруулалтын төв”–ийг ашиглалтад оруулав. CATI төв болон фокус бүлгийн ярилцлагын өрөө ашиглалтад орлоо.
Ухаалаг утас ашиглан онлайнаар судалгаа явуулах систем нэвтрүүлэв.
Олон улсын арга зүй, шилдэг технологийг ашиглан улс төрийн судалгаа хийв.
Хувийн байгууллагуудаас анх удаа ТООЛЛОГО хийв.
Эс Ай Си Эй ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Баасанцэрэнгийн Лхагважаргал нь Япон улсад магистерт суралцах үедээ тус улсын Sinfonica хэмээх судалгааны байгууллагат дадлага хийж, улмаар ижил төрлийн компанийг эх орондоо үүсгэн байгуулах санааг олжээ. Удалгүй сургуулиа амжилттай төгсөн, эх орондоо ирж, Эс Ай Си Эй компанийг 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулсан.
Эс Ай Си Эй ХХК нь судлаачдын ёс зүй, нийгмийн хариуцлагыг нэн тэргүүнд тавьдаг.
Хэрэглэгчдэд судалгаа шинжилгээний талаарх мэдлэг мэдээллийг олгон, Монголын ирээдүй болсон оюунлаг залуучуудыг дэмжин эрдэм шинжилгээний бага хурал, уралдаан тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажилладаг.
Байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалан, байгальд ээлтэй хамт олон байж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бүрийнхээ хүрээлэн буй орчныг анхаарч, хайрлан хамгаалдаг.
Энэхүү цуврал судалгааны хүрээнд 2020–2029 онуудад Монголчуудын соёл, Монгол хүний зан төлөвийг тодорхойлох цуврал судалгаанууд хийх юм. Одоогоор тус төслийн хүрээнд дараах 2 судалгааг гүйцэтгээд байна. Үүнд: