Карьер

SICA ГЭР БҮЛД НЭГДСЭНЭЭР

Судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт мэргэшиж, ирээдүйд өөрийн гэсэн мэргэжлийн карьер, үнэ цэнээ бий болгоно.

Үр дүнд суурилсан өрсөлдөхүйц цалин, урамшууллын системийг бүрдүүлсэн.

Мэдээллийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, шинийг эрэлхийлэн, эрч хүчийг мэдэрнэ.

Өөрийн зорилгыг компанийн зорилготой уялдуулан, ирээдүйгээ хамтдаа бүтээнэ.

Илүү ихэд суралцсан, мэргэшсэн хамт олон


Салбар бүрд туршлагажсан, хөрвөн ажиллах чадвартай, мэргэшсэн хамт олонтой нэгдэж, хамтдаа урагшилдаг.

Гадаадын болон дотоодын мэргэжил дээшлүүлэх төрөл бүрийн сургалтуудад шат дараатай хамрагдаж, мэргэжлийн хувьд ижил тэгш өсөж дэвшдэг.

Олон улсын байгууллагын арга аргачлал, стандартаас суралцаж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, хамтдаа тэмүүлдэг.

Эерэг хандлагатай, зорилготой хамт олон


Компанийн эрүүл соёлыг бүрдүүлж, ажилтан бүрд хөгжил, өсөн дэвших ижил тэгш боломжийг олгодог.

Ажилтан бүр өөрийн зорилгыг компанийн зорилготой уялдуулан эрч хүчтэй, урам зоригтой ажилладаг.

Бие биеэ хүндэтгэн, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэсэн, үр дүн, шийдэлд суурилсан орчныг бүрдүүлсэн.

Эрүүл чийрэг, эрч хүчтэй хамт олон


Ажилтнууд нийгмийн халамжийн болон соёлын хөтөлбөрүүдэд хамрагддаг.

Ажилчдын гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа бодит дэмжлэгийг үзүүлдэг.

Компанийн соёл, ажилчдын сэтгэл ханамжийг дээдлэн эрүүл, хөдөлмөрийн аюулгүй орчинд ажиллах нөхцөлөөр бүрэн хангасан.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Ажлын сонгон шалгаруулалтад материал ирүүлэхдээ Та дараах зүйлсийг анхаарна уу.

Таны анкетыг зөвхөн онлайнаар хүлээн авах тул та нээлттэй ажлын байрны зарын дагуу манай цахим хуудсаар зочлон өөрийн намтраа илгээх юм.

Таны анкет зөвхөн бүрэн бөглөгдсөн тохиолдолд л илгээх боломжтой болох юм.

Та өөрийн анкетыг илгээхдээ чээж зураг, диплом, ур чадварыг дээшлүүлсэн сургалтын сертификатуудаа хавсаргасан байна.

Танд хүний нөөцтэй холбоотой санал, хүсэлтээ Та hr@sica.mn хаяг руу илгээнэ үү.

Нээлттэй ажлын байр