Нийгмийн хариуцлага

SICA компани нь судлаачийн ёс зүй, нийгмийн хариуцлагыг нэн тэргүүнд анхаарч ажилладаг бөгөөд дараах 3 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Боловсролыг дэмжин ажилладаг: Хэрэглэгчдэд судалгаа, шинжилгээний талаарх мэдлэг мэдээллийг олгон, Монголын ирээдүй болсон оюунлаг залуучуудыг дэмжин эрдэм шинжилгээний бага хурал, уралдаан тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажилладаг.

Байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалдаг: Байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалан, байгальд ээлтэй хамт олон байж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бүрийнхээ хүрээлэн буй орчныг анхаарч, хайрлан хамгаалдаг.

Нийгмийн эмзэг бүлэгт тусалдаг: Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн хүүхдүүдэд туслан, дэмжлэг үзүүлж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилладаг.

Тэмүүлэн хүүгийн хандивт зориулан зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд дэмжин оролцлоо

#SICA компани нь бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажилладаг компанийн хувьд #IRIM судалгааны хүрээлэнгээс…