Гишүүнчлэл

MSPA–ийн гишүүнчлэл: MSPA-AP (Mystery shopping professionals’ association – Asia/Pacific) буюу Нууц худалдан авалтын судалгааны мэргэжлийн холбооны Ази, номхон далайн орнуудын салбарт элссэн.

Дэлхийн статистикийн байгууллагын гишүүн: Дэлхийн статистикийн байгууллагад гишүүнчлэлтэй бөгөөд хоёр жилд болдог дэлхийн статистикийн олон улсын хуралд оролцож шинийг эрэлхийлдэг.

МҮХАҮТ–ын гишүүнчлэл: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн. Сургалт, зөвлөгөө, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага солилцдог.

MNS ISO 20252:2012 стандарт: Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартын Үндэсний Зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 20–ны өдрийн хурлын 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Зах зээл, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа, нэр томьёоны тайлбар толь, үйлчилгээнд тавих шаардлага” буюу MNS ISO 20252:2012 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.

Монголын Бизнесийн Зөвлөлийн (МБЗ) гишүүнчлэл. Бид худалдаа хөрөнгө оруулалт, бизнест таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг МБЗ–ийн гишүүнээр элссэн.

Олон улсын статистикийн институтийн гишүүн:
Олон улсын статистикийн институтийн гишүүн бөгөөд арга зүйн зөвлөгөө авч хамтран ажилладаг.

Монголын менежментийн зөвлөхийн институт (ММЗИ)–ийн гишүүнчлэл: ММЗИ нь зөвлөх үйлчилгээний зах зээлд танигдсан томоохон байгууллагуудын захирлууд, зөвлөхүүдийг эгнээндээ багтаасан байгууллага юм. Тус байгууллага нь гэрчилгээжүүлэлтийн хороо, ёс зүйн хороо, гишүүнчлэлийн хороо, нийт 25 гишүүн байгууллага, 170 гаруй гишүүн зөвлөхүүдтэй.