Үндэсний Хөгжлийн Газрын Хэрэглэгчийн үнэлгээ 2018-г хийж гүйцэтгэлээ

Засгийн Газрын Тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн Газрын “Хэрэглэгчийн үнэлгээ-2018” төслийн ажлыг манай компани амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү төслийн зорилго нь ҮХГ-аас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судлаж, дүн шинжилгээ хийн, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

Төсөлд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон орон нутгийн Баянхонгор, Дархан-Уул, Ховд, Хөвсгөл аймгийн 550 иргэн, 55 ААН-ийн төлөөлөл судалгаанд хамрагдлаа.

Төслийн үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх боломж олгосон “Үндэсний Хөгжлийн Газар”-ын хамт олонд талархсанаа илэрхийлье.