Эрүүл мэндийн төсөл, SOCIAL STATUS судалгааг хийлээ

Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Эрүүл мэндийн төслийн Тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдан “Амьдралын түвшний үзүүлэлтүүд халдварт бус өвчний эрсдэлт зан үйлд нөлөөлөх нь” сэдэвт “2-11/130-124” дугаартай төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хүн амын дунд халдварт бус өвчлөлд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлсийг тухайн хүний амьдралын түвшинтэй холбон судалж байгаа бөгөөд манай улсад хийгдэж байгаа энэ төрлийн анхны судалгаа юм.