Хамт олноороо эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

Ажлын байр нь ажиллагчдын бие махбодь, оюуны, эдийн засгийн болоод нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлдөг. Ажил олгогч ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих нь олон талын ач холбогдолтой юм. Иймд манай компани нь ажиллагсдынхаа эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх зорилгоор иж бүрэн үзлэг, оношилгоонд 2019 оны 01 сарын 30-наас 31-ний өдрүүдэд хамрууллаа.

 

Урьдчилсан сэргийлэх үзлэгт цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн болон хэт авиан шинжилгээ хийлгэж, биеийн найрлагаа тодорхойлон, зүрхний цахилгаан бичлэг, эмчийн үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө авч оюун санааны, бие махбодын болоод амьдралын зөв дадал зуршлын талаар зөвлөгөө авлаа.

 

Өнөө үед хөдөлгөөний дутагдал, хомсдол нь зүрх судасны эмгэг , таргалалт, үе мөчний өвчин зэрэг олон өвчний үндэс, суурь шалтгаан болж байна. Иймд дээрх өвчлөлүүдээс байгууллага, хамт олноо хамгаалахын тулд ажлын байран дээрээ байнгын дасгал хөдөлгөөнийг хийж, хэвшүүлэхээр боллоо.

 

Чимээгүй тахал гэгдэх хөдөлгөөний дутагдал, хомсдлоос гэр бүл, хамт олон, байгууллага нийтээрээ сэргийлцгээе!

Бидэнтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч найрсаг үйлчилсэн ТТАХНЭмнэлэгийн хамт олонд талархснаа илэрхийлье!