“Тогтвортой хөгжлийн хүрээлэн”-тэй хамтран ажиллахаар боллоо

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг судлан, дүн шинжилгээ хийх хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн “Тогтвортой хөгжлийн хүрээлэн” болон Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нар хамтран ажиллахаа илэрхийлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.