“Quarterly Brainstorming & Networking Event” анхны уулзалт, хэлэлцүүлэгээ амжилттай зохион байгууллаа

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй (SICA)” компани улирал тутмын санал солилцох эхний уулзалтыг 2018 оны 3 сарын 28 өдөр амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтыг SICA компанийн захирал Б.Лхагважаргал нээж товч танилцуулга хийсэн бөгөөд үргэлжүүлэн хөдөө аж ахуйн цахим тинк танкийн санаачлагч, судлаач Доктор Кевин Галлахер Тогтвортой Мал Аж Ахуйн Үндэс сэдвээр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.

SICA компани 2018 онд байгууллагын маркетинг арга хэмжээг өргөжүүлэх, мэргэжлийн зөвлөх, зорилтот хамтрагч байгууллагуудтай бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах зорилгоор “Улирал Тутмын Санал Солилцох Уулзалт”-ыг Монгол Улсын цаг үеийн чухлаар хэлэлцэгдэж буй асуудлуудын хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Энэхүү уулзалт, арга хэмжээгээр салбарын мэргэжилтнүүд судалгааны ажлынхаа хүрээнд цаг үеийн мэдээ, мэдээлэл солилцох, шинэ санаа, санаачлагуудаа нэгтгэж нэгдсэн шийдэлд хүрэх гүүр болохыг зорьж байна.

Өнөөдрийн уулзалтын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бүх зочиддоо талархлаа илэрхийлж байна.
Манай дараагийн уулзалт 2018 оны 6 сард мөн адил маш сонирхолтой судалгааны сэдэв, асуудлуудыг хөндөн хэлэлцэх болно.

Монгол дахь таны судалгааны хамрагч

SICA компанийн захирал Б.Лхагважаргал эвентийг нээж, танилцуулга хийлээ.

Доктор, ноён Кевин Галлахер

 

Ирсэн зочид хоорондоо танилцах үеэр …

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.