Тос тосолгооны зах зээлийн судалгаа

Манай компани нь Монгол улсын тос, тосолгооны материалын зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны зорилго нь Монгол улсын тос, тосолгооны бүтээгдэхүүний зах зээлийн нийт багтаамж, өрсөлдөгчдийн байр суурийг тодорхойлж, зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж ойрын ирээдүйг таамаглахад оршсон.

Судалгааг хоёрдогч мэдээллийн арга ашиглан явуулсан ба сүүлийн 5 жилийн импортын мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийсэн. Үүнд:

  • Тос тосолгооны зах зээлийн тухай үндсэн мэдээлэл, нийт багтаамж, оролцогч талууд болон нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлсон;
  • Монгол улсад худалдаалагдаж буй тос тосолгооны материалын төрөл, шинж чанарыг тодорхойлсон;
  • Тос тосолгооны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй оролцогч талуудыг нарийвчлан судалсан;
  • Зах зээлийн цаашдын хандлагыг 2 жилээр таамаглан гаргасан.

Монгол улсын тос тосолгооны зах зээлд дотоодын нийлүүлэгч байхгүй бөгөөд 100% импортоор орж ирж байна.