“Судлаач оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Бид Монгол Улсын Их Сургуулийн оюутны клубүүдтэй хамтран “Судлаач Оюутан” хөтөлбөрийг зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд семинар, сургалт, зөвлөх үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь оюутан залуусын судалгаа, шинжилгээ хийх ур чадварыг нэмэгдүүлэх, судалгаа хийхэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг таниулах, тэдгээрийг шийдвэрлэх арга зүйн зөвлөмж өгөхөд оршдог. Хөтөлбөрийн хүрээнд хагас жил тутмын семинарыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд судалгаа, зөвлөх үйлчилгээний компанийн хувьд бид салбарын хүний нөөц төдийгүй залуу судлаачдыг эх орныхоо судалгаанд суурилсан гэрэлт ирээдүй рүү чиглүүлэхэд оруулах том хувь нэмэр гэж итгэж байна.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.