Судлаач нарынхаа амжилтыг хамтдаа тэмдэглэлээ

Аливаа судалгааны ажлын суурь хэсэг нь яах аргагүй чанартай мэдээлэл цуглуулалт байдаг билээ. Бидний судалгааны суурь мэдээллийг бий болгож байдаг гол хөдөлгөгч хүч болох “СУДЛААЧ” нарынхаа шинэ жилийн баярыг 2018 оны 12 дугаар сарын 30–ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Улиран одож буй 2018 онд SICA компани маань нийт 3,474 аж ахуйн нэгж, байгууллагаас судалгаа авч, 2,610 өрхөөр зочилж, 17,547 иргэдтэй уулзсан байна. Эдгээр 23,631 судалгаанд оролцогчдоос мэдээллийг чанарын өндөр түвшинд цуглуулж, их ажлын гол ачааг нугалсан судлаачдынхаа ажлын үр дүнг үнэлж, дүгнэхгүй байхын аргагүй юм.

Иймд SICA компани нь судлаач нарынхаа ажлын бүтээмжийг үнэлэх, эрч хүч, урам зориг өгөх, хүч хөдөлмөрийг нь урамшуулах үүднээс жил бүр “Шилдэг судлаач” нараа тодруулж, шагнадаг уламжлалтай билээ.

Уламжлалын дагуу 2 номинациар шилдгүүдээ шалгаруулав. Бусдыгаа манлайлж хамгийн өндөр гүйцэтгэлтэй, бүтээмжтэй ажилласан “Шилдэг судлаач”–аар Б.Төрцэцэг, хамгийн олон судалгаанд шантралгүй, хичээнгүйлэн ажилласан “Шилдэг судлаач”–аар Ө.Номин-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, Хайлуур–Манжуур чиглэлийн 3 шөнө 4 өдрийн аяллын эрхээр бичгээр тус тус шагнагдсан юм. Дашрамд хэлэхэд шилдэг судлаач нарынхаа аяллын тэмдэглэлийг та бүхэнтэйгээ удахгүй хуваалцах болно.

Ийнхүү айлчлан ирж буй 2019 онд амжилт бүтээл, олз омог арвин байхын ерөөл, аз жаргалын дээдийг нийт эрхэмсэг судлаач нартаа дахин дахин хүсье.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.