“Quarterly Brainstorming & Networking Event” #2 зохион амжилттай зохион байгууллагдлаа

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй (SICA)” компани ээлжит санал солилцох уулзалтаа 2018 оны 10 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Бидний зохион байгуулж буй уулзалт, хэлэлцүүлгүүдийн зорилго нь салбарын эрдэмтэн судлаачид судалгааны ажлынхаа хүрээнд мэдээлэл солилцон, шинэ санаа, санаачлагуудаа нэгтгэж нэгдсэн ойлголтод хүрэх гүүр болоход чиглэгддэг билээ.
Энэ удаагийн уулзалтыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Т.Чулуун удирдан явуулсан бөгөөд “Тогтвортой хөгжлийн зорилгууд ба ирээдүйн дэлхийг холбох нь” сэдвээр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Өнөөдрийн уулзалтын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочин илтгэгч болон оролцогч нартаа талархлаа илэрхийлж, судалгаа, шинжилгээнийхэн ажилд нь өндөр амжилт хүсье.