“Судалгаа болон бизнесийн үйл ажиллагаанд инноваци, шинэ аргачлалыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Үндэсний статистикийн хороо АНУ-ны Алабамагийн их сургууль, Иелийн их сургууль, Пенсилвани мужийн их сургуультай хамтран өнгөрсөн 2016 онд “Хэрэглээний статистик  сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурал зохион байгуулж байсан бол энэ жил 2 дахь удаагаа АНУ-ын статистикийн нийгэмлэг болон Үндэсний статистикийн хороо хамтарсан АНУ-ын Алабамийн их сургуульд “Судалгаа болон бизнесийн үйл ажиллагаанд инноваци, шинэ аргачлалыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг 2017 оны 05 дугаар 08-с 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад Монгол Улсаас нийт 16 эрдэмтэн багш, судлаачид оролцож олон улсын туршлагаас суралцсан бөгөөд манай компанийн Судалгааны газрын захирал Г.Эрдэнэ сургалтад хамрагдсан юм.