НУУЦ ХУДАЛДАН АВАЛТЫН СУДАЛГААГ ХИЙЛГЭСНЭЭР МЭДЭЖ БОЛОХ 3 ЗҮЙЛ

Бизнесийн байгууллага, тэр дундаа худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л бизнесүүд хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч нартайгаа харилцах буюу хүн хүнтэй тогтмол харьцаж байдаг.

Энэ харилцааг үр дүнтэй бөгөөд сайн байлгахын тулд бизнесийн байгууллагууд харилцагчийнхаа сэтгэл ханамжийг өндөр байлгаж, дахин сэдэл төрүүлж, өөрийн үйлчилгээг 100% хүргэхийн тулд үйлчилгээ, харилцааны ажилтнуудын дагаж мөрдөх норм стандарт, ёс зүйн хэм хэмжээг боловсруулан мөрдөх нь элбэг байдаг. Гэвч энэхүү стандарт нь харилцагч нарт тань таарч байгаа эсэх, сургасан ажилтан тань үйлчилгээг 100% хүргэж байгаа эсэхийг та мэдэх үү?

Үүнийг мэдэх цорын ганц хүн бол танай компаниас үйлчилгээ авч байгаа, худалдан авалт хийж байгаа, хамтарч байгаа үйлчлүүлэгч байдаг. Тэгэхээр үйлчилгээ авч үйлчлүүлсэн харилцагч нэг бүрт өөрийн стандартаа тайлбарлаж өгөөд дараа нь хэр нийцэж байгааг үнэлүүлэх үү? Харилцагч ингэж үнэлэхийг зөвшөөрөх үү? гэх мэт хэд хэдэн толгой өвтгөсөн асуудалтай тулгарна. Тэгвэл шийдэл нь их энгийн “НУУЦ ХУДАЛДАН АВАЛТ”.

Нууц худалдан авалтын судалгаа хийснээр танай байгууллагын одоогийн үйлчилгээний чанарыг мэргэшсэн судлаач харилцагчийн нүдээр шүүж, үйлчилгээг бодитоор авч үнэлгээг хийдэг. Тэгвэл нууц худалдан авалтын судалгаа нь танд дараах 12 төрлийн мэдээллийг өгч чаддаг.

Үүнд:

Компани ажилтнуудын аудит

Шинэ үйлчлүүлэгч бүрт танай ажилтан ямар хандлага, харилцаа, үйлчилгээ үзүүлж байгааг тогтоож, гүйцэтгэлийг үнэлдэг. Эндээс та:

– Борлуулалтын процесс дахь тодорхой жижиг асуудлыг томрохоос нь өмнө илрүүлнэ
– Байршил, салбар хоорондын өрсөлдөөнийг шинжилнэ
– Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хянах, хэрэгжилтийг үнэлнэ
– Ажилтны харилцааны соёл, мэдлэг, чадвар, харилцагчийн хэрэгцээ шаардлагыг мэдрэх, зөвлөгөө өгөх байдлыг үнэлнэ
– Тодорхой нөхцөл байдал дахь ажилтны хариу үйлдлийг тодорхойлно
– Компани гадаад, дотоод орчны тохижилт, зохион байгуулалтыг үнэлнэ

Хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамж

Хэрэглэгч танай компанитай утсаар холбогдох, хаалгаар тань орохоос эхлээд гарч явах хүртэл борлуулалтын бүх шатанд ямар шат дамжлага дамжиж байгаа, ямар үйлчилгээ аваад, юу мэдэрч байгаа талаарх хэрэглэгчийн туршлагыг нарийн тодорхойлдог. Эндээс та:

– Үнэнч хэрэглээг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлно
– Үйлчилгээний чанарыг сайжруулах боломжийг гаргана
– Харилцагчтай үүсгэх эерэг харилцааг тогтооно

Ажилтнуудын сургалтын хэрэглээ шаардлага

Нууц худалдан авалтын судалгаа нь үйлчлүүлэгчийн нүдээр компани ажилтныг үнэлдэг ба тухайн ажилтанд ямар мэдлэг чадвар дутагдаж байгааг тодорхойлдог

– Үйлчилгээ үзүүлэхэд юу чухал болохыг ажилтнуудад ойлгуулдаг
– Ажилтнуудад дутагдаж буй мэдлэг, чадварыг тодорхойлдог
– Ажилтнуудыг татан оролцуулах, идэвхжүүлэх боломжийг олгодог

Эцэст нь хэлэхэд танай компанийн гол зорилго өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын өндөр түвшинд барьж хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган сэтгэл ханамжийг өндөр байлгах биш гэж үү? Таны хүргэсэн үйлчилгээ, стандартыг 100% хүртэж чадахгүй байгаа, сэтгэл дундуур хоцорсон үйлчлүүлэгчийн өмнөөс та хэр гэмшдэг вэ?

Нийтэд нь авч үзэхэд хэрэглэгчийн туршлага дээр үндэслэн сайжруулах шаардлагатай борлуулалтын процесс дахь алдаа дутагдал, өөрчлөх ёстой үзүүлэлтээ тодорхойлон, хэрхэн сайжруулах талаар төлөвлөх хэрэгтэй. Үүний дараа төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаагаа сайжруулан үр дүнгээсээ суралцана. Үргэлж өөрчлөгдөж буй орчин, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагатай нийцсэн үйлчилгээг үзүүлэх, аз жаргалтай хэрэглэгчийг бүрдүүлсэн компани салбартаа хамгийн том давуу талыг эзэмших юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй