Нислэгийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ

Манай компани иргэний агаарын тээврийн Изинис Эйрвэйз компанийн захиалгаар Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгааг амжилттай гүйцэтгэлээ.

Уг судалгааг Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, цаашдын чиг хандлага, агаарын тээврийн үйлчилгээнд нөлөөлөх хүчин зүйлс; Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн тээврийн үйлчилгээний нийт багтаамж; Эрдэнэт хотын ажил эрхэлж буй хүн амын тээврийн үйлчилгээний төлөв байдал, агаарын тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ; Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа зорилтот зах зээлийн аж ахуйн нэгжүүдийн агаарын тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ гэсэн 4 үндсэн чиглэлээр явуулж үр дүнг нэгтгэн гаргалаа.