Манай компанийн оны шилдэг судлаачид Хайлаар – Манжуурын үзэсгэлэнт газруудаар аялаж эхэллээ

SICA компани нь жил бүр тухайн ондоо хийж бүтээсэн бүтээмж, амжилтаараа хамт олноо манлайлсан шилдэг судлаач нараа шалгаруулан ажлын бүтээмжийг үнэлэн, эрч хүч, урам зориг өгч, хүч хөдөлмөрийг нь урамшуулан шагнадаг, уламжлалтай билээ.

Энэ удаа хамт олноо манлайлж хамгийн өндөр гүйцэтгэлтэй, бүтээмжтэй ажилласан “Шилдэг судлаач”-аар Б.Төрцэцэг болон хамгийн олон судалгаанд шантралгүй, хичээнгүйлэн ажилласан “Шилдэг судлаач”-аар Ө.Номин-Эрдэнэ нар шалгаран, Хайлаар-Манжуурын чиглэлийн 3 шөнө, 4 өдрийн аяллын эрхийн бичгээр шагнагдсан юм.

Ийнхүү 2 шилдэг судлаачид маань 2019 оны 02 сарын 23-ны өдөр Хайлаар-Манжуурын чиглэлийн аяллын гараагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас эхлүүллээ.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд компанийн зүгээс шилдэг ажилчдынхаа аяллын зардлыг 100% хөнгөлж, ая тухтай аялах боломжоор хангаж өглөө.

Шилдэг судлаач болсон хоёр судлаачдаа аян замын ерөөл өргөж, амжилт хүсье!

Тун удахгүй шилдэг судлаачдынхаа богц дүүрэн аян замын тэмдэглэлээс та бүхэнтэйгээ хуваалцах болно.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй