ДЭЛХИЙН ЖИШИГ – МЭДЛЭГ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

“Дэлхийн жишиг – Мэдлэг мэдээллийн төв” болно хэмээн алсын хараагаа тодорхойлж, SICA компанийн хамт олон ажлын амжилтаа дүгнэж, ирээдүйн стратегиа баталсан “Who we are?” үр дүнгийн хурлаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн үр дүнгийн хурал нь 2010 оноос өдгөөг хүртэлх 8 жилийн SICA компанийн түүхэн замнал, ололт амжилт болон цаашдын алсын хараа, үнэ цэнийн тухай ярилцаж, бүгд ирээдүйгээ хамтдаа бүтээх нэг зорилго дор нэгдсэнээрээ онцлогтой болсон.

SICA компанийн хувьд өнгөрөгч 2018 он чадавхаа бэхжүүлсэн, чанараа бататгасан, амжилт бүтээлээ арвижуулсан, шинэ бүтээгдэхүүнээ өлгийдөн авсан завгүй, өндөр гүйцэтгэлтэй, өгөөжтэй сайхан жил байлаа. Харин 2019 он маань хамтдаа ирээдүй, алсын хараа, үнэ цэнээ бүтээх дараагийн түүхийн хуудсаа эргүүлэх үеийн эхлэл байх болно.

Ийнхүү бид хамтдаа үнэ цэнэ, алсын хараагаа баталж, “Дэлхийн жишиг – Мэдлэг мэдээллийн төв” байх эрхэм үүргээ биелүүлж чадна гэдгээ тунхаглалаа.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.