Бид Чингэлтэй фестиваль 2019 арга хэмжээнд “Smart Chingeltei” аппликейшнээрээ хоёр дахь жилдээ оролцлоо.

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА” фестивальд SICA компани хоёр дахь жилдээ оролцлоо. Бид фестивалийн үеэр дүүргийн үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, ТӨР-ИРГЭНИЙ ШУУД ХАРИЛЦАХ СУВАГ “Smart Chingeltei” аппликэйшнийг танилцуулан, ухаалаг гар утаст нь суулгаж өгөх үйлчилгээг үзүүлсэн юм.



Чингэлтэй дүүргийн иргэн Та аппликэйшнээс дараах мэдээллийг авах боломжтой. Үүнд:
– Чингэлтэй дүүргийн тухай мэдээ, мэдээлэл;
– Төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа;
– Иргэдийн дуу хоолой: талархал, санал, хүсэлт, гомдол;
– Чингэлтэйд үйлдвэрлэв: Дүүргийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн.



Чингэлтэй дүүргийн иргэн Та өөрийн ухаалаг гар утсандаа “SMART CHINGELTEI” аппликэйшнээ татан суулгаж, мэдээ мэдээллийг илүү ойроос, түргэн шуурхай аваарай.

ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ – SICA LLC

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй