JCI ASPAC 2017” дэмжин ажиллалаа

JCI ASPAC 2017”  Ази, Номхон далайн бүс нутгийн чуулган 6 дугаар сарын 08-с 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. 51 орны 3500 гаруй бизнес эрхлэгч чуулсан үйл ажиллагаанд SICA компани хувь нэмрээ оруулан /sponsor/, дэмжиж ажилласандаа баяртай байна.  

Чуулганы үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь “JCI BUSINESS FAIR” үзэсгэлэн байлаа. Шангрила моллд зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцон үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд бид шинээр хөгжүүлж буй “MONGOLIAN DATA BANK” бүтээгдэхүүнээ танилцуулсан.

JCI гэдэг нь “Junior Chamber International” гэдэг үгийн товчлол юм. JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  120 орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянган идэвхтэй, нэг саяас илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийд танигдсан олон улсын байгууллага юм.

Анх 1951 онд Хонконг улсад зохион байгуулагдаж байсан Ази Номхон далайн бүсийн чуулган нь жил бүр дэлхийн дөрвөн бүсэд хуваагдан зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн сүүлийн чуулган 65 жилийн дараа Монгол Улсад болж байгаагаараа онцлог болсон юм.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.