ХӨСҮТ-Д ТАБЛЕТ ХАНДИВЛАЛАА

ХӨСҮТ-ийн мэдээлэл тархвар судлалыг дижитал болоход хувь нэмрээ орууллаа. 

Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархаад байгаа коронавирусийн (Covid-19) эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн халдвар авах эрсдэлийг багасгах, тархварын мэдээлэл цуглуулах ажлыг нь хөнгөвчилж, дижитал болоход хувь нэмрээ орууллаа.

Таблет ашиглан судалгааг авснаар:

  • Таблетаа ариутгах бүрэн боломжтой,
  • Өвчтөн тус бүрийн биеийн байдлыг өмнөх өдрүүдтэй график хэлбэрээр цаг алдалгүй, мэдээллийг оруулсан даруйд харьцуулан харах боломжтой,
  • Судалгааны программыг ашигласнаар сэжигтэй тохиолдлоос онлайнаар судалгааг аван цаг алдалгүй мэдээллийг хянах боломжтой.

Эс Ай Си Эй (SICA) ХХК–ийн хамт олны чин сэтгэлийн хандив маань бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх хэмээн найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.