ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний  Эс Ай Си Эй ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захиалгаар “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн Барометрийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү судалгааны хүрээнд түүвэрт сонгогдсон нийт 3,808 аж ахуйн нэгж, байгууллагыг судалгаанд хамруулах бөгөөд тухайн байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежер судлаачдыг үнэн зөв мэдээллээр хангаж, хамтран ажиллахыг хүсэж байна.

Манай судлаач нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирлын албан бичиг, хүсэлттэй түүвэрт сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудад зочлох бөгөөд SICA компанийн судлаач мөн гэдгийг илэрхийлэх таних тэмдэг бүхий ажлын үнэмлэх, хавтас, техник хэрэгсэлтэй явж байгаа болно.

Бид байгууллагын тухай мэдээллийг “МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬ” болон “БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ” хуульд заасны дагуу хадгалж, бусдад задруулахгүй бөгөөд зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор үр дүнг нэгтгэж, ашиглах болно.

Энэхүү судалгааны үр дүнд ирэх жилийн хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлтийг /2020 он/ нарийвчлан тодорхойлох бөгөөд энэ нь боловсрол сургалтын, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судлаачдын суурь мэдээлэл болох ач холбогдолтой юм.

 

ТАНЫГ АМЖИЛТАД ХӨТӨЛНӨ – SICA LLC

Leave a Reply

Your email address will not be published.