“УБ хотын өрхүүдийн худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх зан төлөв” судалгаа

Манай байгууллага “Мастер түншлэл” ХХК-ийн захиалгаар “Улаанбаатар хотын өрхүүдийн худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх байдлын зан төлөв”-ийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус судалгаагаар өрхүүдийн хүнсний болон хүнсний бус хэрэглээний зан төлөв, хаанаас худалдан авалтаа хийдэг, хэдий давтамжтайгаар хэрэглээгээ хангадаг, түүнчлэн бүтээгдэхүүн тус бүрд зарцуулж буй мөнгөн дүнг нарийвчлан судалсан юм. Мөн өрхүүдийн авдаг үйлчилгээ (гадуур хооллох, хүүхдийн тоглоомын төв орох, кино үзэх гэх мэт) болон иргэдийн өөртөө зориулж авдаг үйлчилгээний (гоо сайхан, үсчин, гадуур хооллох, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэх мэт) зан төлөвийг тодорхойлсноороо ихээхэн сонирхолтой, онцлогтой байсныг дурдаж байна.

Судалгаа нь УБ хотын төвийн 6 дүүргийн өрхүүдийг түүвэрлэн хамруулах байдлаар хийгдсэн бөгөөд амьдардаг бүс, өрхийн орлого гэсэн ялгаатай үзүүлэлтээр үр дүнг нь гаргав. Мөн өрхүүд амьдардаг бүсээсээ хэрэгцээгээ хангадаг эсэх, хэрвээ бүс дотроосоо хэрэглээгээ хангаж чадахгүй бол аль бүс рүү очдог зэрэг олон ялгаатай үр дүнгүүдийг харуулж чадсанаараа захиалагчид маань ихээхэн таалагдсан.

Бидэнд итгэл хүлээлгэн, байнга хамтран ажилладаг “Мастер түншлэл” ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлж, ажил үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published.