Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын сэтгэл ханамжийн судалгаа-2019

Засгийн Газрын Хэрэг эрхлэх Газрын захиалгаар “Баруун бүсийн аймгуудын иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх зөвлөх үйлчилгээний  ажлыг  2019 оны 10 сарын 25–аас 11 сарын 25–ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Судалгааны зорилго нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршсон.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг Үндэсний хэмжээнд хөндлөнгийн судалгааны 4  байгууллага хийж гүйцэтгэснээрээ онцлогтой бөгөөд үр дүн нь нэгтгэгдэж боловсруулагдсан болно.

Улсын хэмжээнд 13,860 иргэдээс мэдээлэл цуглуулахаас манай компани баруун 5 аймаг буюу Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгуудын 82 сумын, 2900 иргэдийг судалгаанд хамруулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published.