Жижиг дунд бизнесийн ажил эрхлэлтийн өнөөгийн байдал

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр манай компанийн баг хамт олон энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Тус судалгааны ажил нь ЖДБ-ын ажилтнуудын ажил эрхлэлтийн нөхцөл болон манай улсын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ЖДБ–ын салбар ямар үүрэгтэй байдгийг тодорхойлох чухал ач холбогдолтой судалгаа болсон.

Уг судалгаагаар ЖДБ-ын ажилтнуудын ажил эрхлэлтийг 8 салбар чиглэлээр, мөн бичил, жижиг, дунд бизнесийн төрлөөр нь тодорхойлж, тэдгээр аж ахуйн нэгжүүд нь дунджаар хэдий хэмжээний ажлын байрыг бий болгодог, ажилтнуудын нас, хүйс, боловсрол, цалин, ажлын байрны түвшингүүдийг салбар чиглэлийн бүрээр нарийн судалсан юм. Мөн ЖДБ эрхлэгчид ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр анхаарал хандуулдаг эсэх, ажил эрхлэлт нь улирлаас хэр зэрэг шалтгаалдгийг судлах, ажлын байрны нөхцөл байдал, ажилтнуудаа мэргэшүүлж, чадавхжуулах тал дээр анхаарал хандуулдаг эсэхийг гаргаж ирснээрээ шинэлэг байсан.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, тус судалгаанд хамрагдсан байгууллагуудын 2019, 2020 оны мэдээлэлд үндэслэн цар тахлын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлж буй нөлөөг ажилчдын тооны болон орлогын өөрчлөлтөөр бодитой харуулж чадсан.

Leave a Reply

Your email address will not be published.