БИД 10 НАС ХҮРЛЭЭ

Монголын статистик судалгаа, зөвлөх үйлчилгээний ууган, хувийн байгууллага болох Эс Ай Си Эй (SICA) ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 27-нд үүсэн байгуулагдаж, өдгөөг хүртэл амжилт дүүрэн 10 жилийн түүхээ эрхэм харилцагч, хамтран зүтгэгсэд та бүхэнтэйгээ хамтдаа бүтээжээ.

SICA–чууд судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэн, зах зээл дээрх байр сууриа улам бэхжүүлж, уламжлалт үйлчилгээнийхээ чанарыг баталгаажуулсан сайхан амжилтаар нэгэн арваныг үдэж байна.

Статистик нь аливааг тоогоор илэрхийлж, танин мэдэхүйн үйл явцад гүүр болдог шинжлэх ухааны чухал салбар бөгөөд бид үүнийг практикт, бизнест түгээн дэлгэрүүлж буйдаа туйлын бахархалтай байдаг билээ.

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй эрин үеийнхээ дуудлагаар шинэ арванд бид олон чухал сорилттой тулгарна. Бид ирэх арванд их өгөгдлийн (Bigdata) эринд амьдарч, түүнийг шинжлэн судалж, өөрсдийн өгөгдлийг үүсгэн, түүхчилсэн өгөгдлийн дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалтыг өдөр тутамдаа хэвшүүлнэ. Энэ бүх үйл явц, дэвшлийг SICA–чууд бид түүчээлж, Тантай хамт байх болно.

10 жилийн турш үнэ цэнийг бүтээлцсэн үе үеийн SICA–чууд, эрхэм харилцагчид, хамтран зүтгэгсэд Та бүхэнд ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье.

Үйл хэрэг нь үргэлжид гэгээн, үйлс мөр нь хэзээд зөв байж, буян бүхэн дэлгэрэх болтугай…

Leave a Reply

Your email address will not be published.