Дадлагажигч оюутан
Дадлагажигч оюутан таныг ирээдүйд үнэ цэнэтэй мэргэжилтэн болгон хөгжүүлж, онолоор сурсан мэдлэгээ практик руу буулгаж, чадварлаг мэргэжилтэн болох боломжийг олгоно.
Оюутан та манайд дадлагажигч хийснээр:
Аналитик ур чадвар хөгжинө:
- Их сургуульд олж авсан онолын мэдлэгээ шууд практикт ашиглаж, чадварлаг мэргэжилтэн болох алхмаа хийнэ.
- Томоохон хэмжээний мэдээллийн сантай ажиллаж, логик ур чадвараа хөгжүүлнэ.
- Олон төрлийн судалгааны арга аргачлалаас суралцаж, анализ хийж, оюундаа үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийнэ.
Багийн тоглогч болж хөгжинө:
- Эрч хүчтэй, найрсаг залуу хамт олонтой хамтран ажиллаж, урам зориг авна.
- Халуун дулаан уур амьсгал, эерэг соёлоос ажлын үр шимийг мэдэрнэ.
- Харилцааны өндөр ур чадвартай, ёс зүйтэй судлаач болно.
Үнэн бодит мэдээллийн үнэ цэнийг мэдэрнэ:
- Үнэн бодитой, чанартай мэдээлэл цуглуулах арга техникийг эзэмшин, багийг удирдах чадварт суралцана.
- Судалгааны үйл явцыг төлөвлөх, хянах, удирдах арга барилд суралцана.
- Судалгаа, шинжилгээнд өргөн ашиглагддаг програм дээр ажиллан, сүүлийн үеийн дэлхийд тэргүүлж буй технологиос суралцана.
Тавигдах шаардлага:
- Оюутны үнэлгээний голч дүн 3.0 буюу 85%-иас дээш байх;
- Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, мэдээлэл технологи, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, социологийн чиглэлээр суралцдаг 2–с дээш курсийн оюутан байх;
- Цагийн удирдлага болон хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Суралцаж, хөгжих чин хүсэл эрмэлзэл, тэмүүлэлтэй байх;
- Бүтээлч, нийгмийн идэвхтэй байх.