Гэрээт судалгааны ажилтан

Судалгааны гэрээт ажилтнаар ажиллахад таны боловсрол, эрхэлж буй ажил, оршин суугаа газар, нас хүйсэд төдийлөн хязгаарлалт тавихгүй бөгөөд тохиролцсон цагаар ажиллаж, ажлын гүйцэтгэл буюу хийснээрээ цалинжих сонирхолтой хэн бүхэн энэхүү боломжийг ашиглах боломжтой юм.

Та судалгааны гэрээт ажилтнаас ажлын гараагаа эхлүүлэн, өөрийгөө шат дараатай хөгжүүлэн шинжээч хүртэл өсөн дэвшиж, мэргэшсэн судлаач болох боломжийг бид олгодог.

Гүйцэтгэх үүрэг:

Аж ахуйн нэгж байгууллага, айл өрх болон иргэдтэй уулзаж, судалгааны асуулгын дагуу мэдээлэл цуглуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.

Та гэрээт судалгааны ажилтан болсноор:

Нөөцөд бүртгүүлэх боломж: Та бидний гэрээт судлаачдын мэдээллийн санд бүртгүүлэн, байнга нээлттэй ажлын байрны мэдээлэл хүлээн авах боломжтой.
Сонголт: Өөрт тохирсон судалгааны төрлөөс сонголт хийн ажиллах боломжтой.
Цагийн уян хатан нөхцөл: Өөрийн боломжит цагаа тохиролцон, тохирсон цагт, тохирсон өдөрт, тохирсон ажлын нөхцөлөөр ажиллах боломжтой.
Гүйцэтгэлд суурилсан цалин, урамшуулал: Өөрийн ажлын бүтээмж, гүйцэтгэлээр цалингаа авах боломжтой.
Карьер өсөлт: Тогтвор суурьшилтай ажилласнаар үе шаттайгаар карьер өсөх боломжтой.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Ухаалаг төхөөрөмж /таблет, гар утас г.м/ дээр чөлөөтэй ажилладаг,
  • Хариуцсан ажлыг оновчтой төлөвлөх, үр дүнг тайлагнах ур чадвартай,
  • Идэвх санаачилгатай, хариуцлагатай, үнэнч шударга, цаг баримталдаг,
  • Судалгааны мэдээлэл цуглуулалтад ажиллаж байсан бол давуу тал болно.

Бид гэрээт ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн анкетыг байнга хүлээн авдаг. Бидний мэдээллийн санд бүртгүүлэхийг хүсэж байна уу.

Анкет бөглөх
HR - Гэрээт судлаач
Maximum upload size: 32MB
Maximum upload size: 32MB