“Өрхийн амьжиргааг сайжруулах, Сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийн үнэлгээ - Sica LLC
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
18889
blog_post-template-default,single,single-blog_post,postid-18889,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

“Өрхийн амьжиргааг сайжруулах, Сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийн үнэлгээ

“Өрхийн амьжиргааг сайжруулах, Сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийн үнэлгээ

Германы Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам (ЭЗХАХЯ) –наас санхүүжүүлэн Дэлхийн Зөн Монгол ОУБ, Амгалан Цогц Хөгжил ТББ, Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг (МСТН) хамтран хэрэгжүүлсэн “Өрхийн амьжиргааг сайжруулах, Сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийн эцсийн шатны үнэлгээг Судалгаа, Зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус төсөл нь УБ хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 250 өрхийн бичил бизнесийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн байдлыг нь сайжруулах зорилготойгоор 2016 оны 4 сараас 2018 оны 4 сар хүртэл хугацаанд хэрэгжсэн ба олон улсад амжилттай нэвтэрч буй “Төгсөлтийн Аргачлал”-ын дагуу Монгол Улсад анх удаа хэрэгжсэн гэдгээр онцлог төсөл юм.

“Өрхийн амьжиргааг сайжруулах, Сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийн эцсийн шатны үнэлгээнд Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын боловсруулсан “Шалгуурт тулгуурласан стандартчилсан загвар” аргачлалыг ашиглан төслийн үр дүнг хэмжин тайлагнав. Тус загварын 5 шалгуур үзүүлэлт нь (i) ач холбогдол, (ii) үр ашиг, (iii) үр дүн, (iv) нөлөөлөл болон (v) тогтвортой байдал бөгөөд төслийн зорилго, зорилт, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд нь төслийн шууд ашиг шим хүртэгчдэд хэрхэн хүрсэн, түүний үр дүн, нөлөө, цар хүрээг тодорхойлж, цаашдын тогтвортой байдлыг дээрх шалгуур үзүүлэлтүүдээр хэмжихийг зорьсон.

Төслийн үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх боломж олгосон Дэлхийн Зөн Монгол, Амгалан Цогц Хөгжил ТББ, МСТН-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл

Уучлаарай, Сэтгэгдэл хаалттай