Эрдэнэт хотын зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг хийж гүйцэтгэлээ. - Sica LLC
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
18803
blog_post-template-default,single,single-blog_post,postid-18803,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

Эрдэнэт хотын зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Эрдэнэт хотын зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг хийж гүйцэтгэлээ.

Монгол улсын томоохон хотуудын нэг болох Орхон аймгийн Эрдэнэт хотын зах зээл, хэрэглэгчийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны гол зорилго мань Эрдэнэт хотод шинээр байгуулагдах гэж буй үйлчилгээний төвийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, Эрдэнэт хотын иргэд, үйлчлүүлэгчдийн сонирхол, хандлагыг илрүүлэхэд оршсон.

Судалгааг үндсэн 4 хэсгээр хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Эрдэнэт хотын хоёрдогч мэдээллийн судалгаа;
  • Эрдэнэт хотын одоогийн иргэдийн худалдан авалт, хэрэглээ;
  • Эрдэнэт хотын үйлчлүүлэгчдийн хандлага;
  • Шинээр байгуулагдах үйлчилгээний төвийн бүтэц.

Эрдэнэт хотын ДНБ 2016 оны байдлаар 1.06 их наяд төгрөг ба нэг хүнд ногдох ДНБ–ий хэмжээ нь 10.9 сая төгрөг байна. Нийт ДНБ–ий хэмжээгээр Улаанбаатар хотын дараа орох ч, нэг хүнд ногдох ДНБ–ий хэмжээгээр Улаанбаатар хотын өмнө ордог ба Монгол улсын хоёрдогч том зах зээл юм.

Хэдий Орхон аймаг ь газар нутгийн хувьд хамгийн бага боловч төвлөрөл, 1 км2-д ногдох хүн амын тоогоор Улаанбаатар хотын дараа ордог. Иргэдийн дундаж цалингийн хэмжээ нь 1,294.6 мянган төгрөг ба Улаанбаатар хотын дундаж цалингийн хэмжээнээс 319.6 мянган төгрөгөөр илүү байгаа юм.

Судалгааны үр дүнгээс харахад Эрдэнэт хотын иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байлаа. Тэдэнд зарцуулах мөнгө нь байгаа болов ч юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа юм. Иймд бизнесмен та бүхэнд үйл ажиллагаагаа өргөтгөн шинэ зах зээлд нэвтрэх, Эрдэнэт хотыг хөгжүүлэх, улмаар Монгол улсын бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах бүрэн боломж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай, Сэтгэгдэл хаалттай