“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё – Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл”–ийн суурь судалгаа - Sica LLC
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
18759
blog_post-template-default,single,single-blog_post,postid-18759,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё – Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл”–ийн суурь судалгаа

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё – Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл”–ийн суурь судалгаа

Бид Дэлхийн зөн Монгол байгууллагын захиалгаар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё – Хүүхэд хамгаалал, нөлөөллийн төсөл”–ийн суурь судалгааг 2017 оны 3-р сарын 25-аас 4-р сарын 10-ны хооронд гүйцэтгэн, захиалагч талд хүлээлгэн өглөө. Энэхүү суурь судалгааны гол зорилго нь төслийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлохоос гадна хүүхдийг хүчирхийллийн бүхий л хэлбэрээс хамгаалах орчин, урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдсэн эсэхийг илрүүлэн гаргах явдал байсан.

Судалгаанд БЗД-ийн 5, 13, 14, 20, 22-р хороо болон СХД-ийн 12, 17, 19, 27, 32-р хороодын хамгийн эмзэг хүүхэд болон тэдний гэр бүл (өрх), зорилтот 10 хорооны хамтарсан баг тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, хамтрагч талуудын ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд нийт 819 оролцогчийн хүрээнд хийгдсэн.

Төсөл амжилттай хэрэгжиж, зорилтот хорооны хүүхэд хамгааллын механизм сайжирч эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэд хүмүүжлийн эерэг аргад суралцан, хүүхэд хамгааллын талаарх ойлголт, хандлага нь өөрчлөгдөж, өсвөр үеийнхэн амьдрах ухаанд суралцсан байна гэдэгт бид итгэж байна.

Бидэнтэй хамтран ажилласан Дэлхийн зөн Монгол байгууллагын хамт олонд талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл

Уучлаарай, Сэтгэгдэл хаалттай