"Орон нутгийн хүүхэд хамгаалал" төслийн суурь судалгаа - Sica LLC
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
18898
blog_post-template-default,single,single-blog_post,postid-18898,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

“Орон нутгийн хүүхэд хамгаалал” төслийн суурь судалгаа

“Орон нутгийн хүүхэд хамгаалал” төслийн суурь судалгаа

Сүүлийн 3 сарын хугацаанд гарсан нийгмийг донсолгосон мэдээллүүд нь манай улс хүүхэд хамгааллын орчин болоод хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байгаа бөгөөд статистик үзүүлэлтүүд ч мөн үүнийг баталж байна.

Тухайлбал, 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 32,259 гэмт хэрэг бүртгэгдэж 37,173 иргэд хохирчээ. Эдгээр гэмт хэргийн улмаас хохирсон нийт иргэдийн 4.7 хувь нь буюу 1,758 нь арван долоогоос доош насны хүүхдүүд байна. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн байдлаар авч үзвэл жил бүр хамгийн багадаа 1,000 хүүхэд ямар нэг гэмт хэргийн хохирогч болсоор байна. Хохирсон хүүхдүүдийн тоо 2008-2010 болон 2015-2016 онуудад өмнөх жилээсээ буурч байсан бол 2017 онд өмнөх жилээс 31.2 хувиар буюу эрс өссөн дүнтэй байна.

Эх үүсвэр: www.1212.mn

Төрөөс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хуулиудад 2016, 2017 онуудад өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж “Хамтарсан баг” – ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэргээр тодорхой ажлуудыг 2013 оноос хойш хийсээр байна. Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулж буй JICA, KOICA, UNICEF, Дэлхийн зөн, Улаан Загалмайн нийгэмлэг, Тайваний хүүхдийн сан, Кристина Нобелийн хүүхдийн сан гэх мэт ОУБ-ууд мөн өөрсдийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээлэл судалгааны тэргүүлэгч байгууллага болохын хувьд бид 2018 оны 2-р улиралд Дэлхийн зөн ОУБ-ын захиалгаар “Орон нутгийн хүүхэд хамгаалал” төслийн суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна. Судалгаа нь төслийн суурь үзүүлэлтийг тодорхойлох, хүүхэд хамгааллын орчин, хүүхдийг хүчирхийллийн бүхий л хэлбэрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдсэн эсэхийг тодорхойлох зорилгоор хийгдсэн юм.

Энэхүү судалгааны хүрээнд бид судалгааны мэдээллийн хурд, нууцлал болон чанарыг өндөр түвшинд хадгалахын тулд мэдээлэл цуглуулалтын орчин үеийн технологи болох CAPI аргыг ашиглалаа.

Улаанбаатар хотын ХУД-ийн 3 хороо, Хэнтий аймгийн 3 сумын хүүхэд хамгааллын үйл ажиллагааны гол оролцогч талууд болох эцэг эх, сурагч, нийгмийн ажилтан, төрийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хамтарсан багийн төлөөлөл нийт 681 хүн судалгааны хамрах хүрээ байсан.

Судалгааны үр дүнд:

  • Орон нутагт хүүхэд хамгааллын орчин бүрэн бүрдэж чадаагүй, эхлэлийн шатандаа байгаа;
  • “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагаа нь эхэлж, тодорхой ажлуудыг хийж байгаа хэдий ч төсөв мөнгө, хүний нөөц, ажлын уялдаа холбоо, багийн гишүүдийн идэвх оролцоо, үүссэн асуудлын хүрээтэй холбогдсон хүндрэл бэрхшээлүүд тулгамдсаар байна;
  • Харин сургуулийн орчинд хүүхэд хамгааллын чиглэлд тодорхой ажлууд хийгдэж байгаа хэдий ч зорилтот бүлэгтээ бүрэн дүүрэн чиглэж чадахгүй байна;
  • Гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэдэг болж байгаа хэдий ч хүүхдээ хүмүүжүүлэх явцдаа сөрөг аргыг хослуулан хэрэглэх нь элбэг байна.
  • Түүнчлэн судалгаанд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчид мэдлэг мэдээлэл тааруу байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлохдоо ухуулга сургалтыг сайн хийх буюу энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл өгөх нь зөв гэж үзжээ.
Сэтгэгдэл

Уучлаарай, Сэтгэгдэл хаалттай