Зорилтот бүлгийн өрхийг сайжруулсан түлшээр хангах төслийн үнэлгээ - Sica LLC
SICA ХХК нь эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааг, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг судалгааны компани юм.
Бизнесийн судалгаа Судалгааны компани Судалгаа Research Research company Consulting Төслийн менежмент
18894
blog_post-template-default,single,single-blog_post,postid-18894,ajax_fade,page_not_loaded,,footer_responsive_adv,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.0,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
 

Зорилтот бүлгийн өрхийг сайжруулсан түлшээр хангах төслийн үнэлгээ

Зорилтот бүлгийн өрхийг сайжруулсан түлшээр хангах төслийн үнэлгээ

Хэдийгээр амар, тайван зуны дэлгэр цаг ч бидний байнга бодох чухал сэдэв нь агаарын бохирдол юм. Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн хүрээнд ээлжит судалгааг 4 дэх жилдээ дараалан хийж гүйцэтгэлээ. Уг судалгаагаар 2017-2018 оны өвлийн улиралд амьжиргааны түвшингээс доогуур орлоготой гэр хорооллын өрхийн зуух, нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээг тодорхойлж, төслийн туршилтын үр дүнг үнэллээ.

Манай судалгааны үр дүнгээс голлон анхаарах богино хугацааны асуудал нь зуух болон нүүрсний хэрэглээ юм. Тухайлбал 10 өрх тутмын 6 нь сайжруулсан зуухтай 3 нь энгийн зуухтай, 1 нь нам даралтын зуухтай ба цахилгаан халаагуурын хувьд төдийлөн хэрэглээнд нэвтрээгүй байна. Хэдий өрхүүд голлон сайжруулсан зуух ашиглаж байгаа нь сайшаалтай ч Улаанбаатар хотын агаарын бохирдол буурахгүй байгаа нь цэвэр нүүрсний хэрэглээнээс хамаарч байна гэж дүгнэлээ. Нэг өрх жилдээ дунджаар 2.9 тонн түүхий нүүрс ашигладаг. Нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь сайжруулсан түлш юм. Сайжруулсан түлшийг энгийн нүүрстэй харьцуулан авч үзэхэд өрхүүд илүү илч сайтай, зуухтай нь сайн нийцдэг бөгөөд гэр халаахдаа хурдан зэрэг давуу тал нь давамгайлж байгаа хэдий ч 10 өрх тутмын 9 нь зөвхөн төслийн шугамаар авч өрхийн хэрэглээнд ашигладаг. Энэ нь сайжруулсан түлш төдийлөн зах зээлд байр сууриа эзэлж, хэрэглээнд нэвтэрч чадахгүй байгааг харуулж байна. Өрхүүдийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах гол шийдэл нь сайжруулсан түлш, цахилгаан халаагуур хэвээр байгаа боловч тус бүр хэрэглээнд нэвтэрч чадахгүй байгаа нь анхаарах асуудал юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэхэд иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал юм. Энэхүү арга хэмжээнд судалгаа зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нь шинийг санаачилсан төсөл, судалгаа шинжилгээ, үнэлгээний ажилд оролцон, хамтран ажиллахад нээлттэй байх болно.

Сэтгэгдэл

Уучлаарай, Сэтгэгдэл хаалттай