Түүхэн замнал
2018 он
MSPA–AP (Mystery shopping professionals’ association – Asia/Pacific) буюу Нууц худалдан авалтын судалгааны мэргэжлийн холбооны Ази, номхон далайн орнуудын салбарт элсэв. ВMSPA нь 4 бүсэд (North America, Europe, Asia/Pacific and Latin America) нийт 300 орчим гишүүн байгууллагатай, мэргэжлийн түвшний, ОУ-ын стандартад нийцсэн Нууц худалдан авалтын судалгааг хүргэх зорилгын хүрээнд ажилладаг.
Монголын Бизнесийн Зөвлөлийн (МБЗ) гишүүнээр элсэв. Бид худалдаа хөрөнгө оруулалт, бизнест таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, МУ-ын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг МБЗ–ийн гишүүн боллоо. Тус зөвлөл нь 370 гаруй гишүүн байгууллагуудаас бүрддэг, МУ-даа хамгийн идэвхтэй ажиллаж, салбар тус бүрийн асуудлыг хөндөн ярилцаж шаардлагатай зөвлөмжүүдийг боловсруулдаг холбоодын нэг юм.
Смарт дүүрэг, аймаг төслийг хэрэгжүүлж эхлэв. Төрийн үйлчилгээний байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх үнэн бодитой мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, хамтын ажиллагааг хөгжүүлэх гүүр болж байна.
Монголын анхны онлайн судалгааны платформыг (esurvey.mn) хөгжүүлж эхлэв. Судалгааны асуулгыг онлайн орчинд хялбар байдлаар үүсгэх, бусдад түгээх, судалгаа авах, мөн судалгааны тухай ойлголт, тодорхойлолт, нийтлэлүүд болон тооллого, судалгаатай холбоотой зөвлөх үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
ЭЗХМБ-аас боловсруулсан “БИЗНЕСИЙН ХАНДЛАГЫН СУДАЛГАА” Монголд оронд нэвтрүүлэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас боловсруулсан Дэлхийн 50 гаруй оронд хэрэгждэг энэхүү судалгааг Монгол Улсын бизнесийн орчинд нэвтрүүлэв.
Бид Google 360–д төв оффисын зургаа оруулж, үйлчлүүлэгчид онлайн оффисоор маань зочлох боломжтой боллоо. Энд дарж үзнэ үү.
“Улирал тутмын санал солилцох уулзалт”–ыг (Brainstorming meeting) Монгол Улсын цаг үеийн чухлаар хэлэлцэгдэж буй асуудлуудын хүрээнд зохион байгуулж эхлэв. Уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь салбарын эрдэмтэн судлаачид судалгааны ажлынхаа хүрээнд мэдээлэл солилцон, шинэ санаа, санаачилгуудаа нэгтгэж нэгдсэн ойлголтод хүрэх гүүр болоход чиглэгддэг.
2017 он
ДАТА БАНК шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэв. Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болон тодорхой салбарын талаарх судалгааны тайлан гэх мэт цогц мэдээллийг хялбар байдлаар авах боломжтой мэдээллийн сан юм.
МЭДЛЭГ цэсийг ажиллуулж эхлэв. Мэдлэг цэсээр дамжуулан судалгаа, шинжилгээний талаарх мэдлэг, арга зүйг олон нийтэд хүргэх зорилготой юм.
Сайн дурын ажилтнууд (Volunteer) авч ажиллуулан, туршлага солилцож эхлэв. Салбарын мэргэжилтэн, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллаж эхлэв.
2016 он
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүнээр элсэв.
Шинэ оффист оров. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн хотын төвд шинэ оффистоо нүүж оров.
“СУДАЛГААТАЙ ХӨГЖИЦГӨӨЕ” “СУДАЛГААТАЙ ХӨГЖИЦГӨӨЕ” уриатайгаар улирал тутмын онцлох сэдвийг хөндөн судалгаа хийж, олон нийтэд нээлттэй түгээж эхлэв.
2015 он
Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн (MMCI) гишүүнээр элсэв.
“СУДЛААЧ” сургалтыг зохион байгуулж эхлэв. Судалгааны төлөвлөлт хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, анализ, дүн шинжилгээ хийх хүртэлх судалгааны бүхий л үе шатны ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулав.
“ХҮРЭЛ ТОГООТ” эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэж, хамтран ажиллаж эхлэв. БСШУСЯ, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХҮРЭЛ ТОГООТ” эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болов.
Голлох хүнсний үнийн мэдээллийг бэлтгэн хүргэдэг болов. Иргэддээ зориулан 14 хоног тутамд Улаанбаатар хотод худалдаалагдаж буй зарим хүнсний өргөн хэрэглээний барааны үнийн мэдээллийг бэлтгэн хүргэж, индекс тооцож эхлэв.
2014 он
Орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэдээлэл авах бүрэн боломжтой болов. Google Map–д холбогдсон, вэбэд суурилсан мэдээллийн систем бүхий борлуулалтын сувгийн “MAPPING SURVEY” программыг нэвтрүүлэв.
“REAL ESTATE RESEARCH” цогц үйлчилгээг санал болгов. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогч талуудыг нэг цэгт төвлөрүүлэх, нийлүүлэгч талын маркетингийн идэвхжүүлэлтийн үр дүнг хэмжих, нэгдсэн дүгнэлт тайлан боловсруулах “REAL ESTATE RESEARCH” цогц үйлчилгээг санал болгож эхлэв.
“Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийн вэбд суурилсан мэдээллийн сан үүсгэв. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт утаа гарган, зуух ашиглаж буй 130.4 мянган өрхөөр нэг бүрчлэн явж “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”–д бүртгэн, вэбэд суурилсан мэдээллийн сан үүсгэв.
Фокус бүлгийн ярилцлагын өрөө ашиглалтад орлоо. Олон Улсын стандартын дагуу “Мэдээлэл боловсруулалтын төв”–ийг ашиглалтад оруулав. CATI төв болон фокус бүлгийн ярилцлагын өрөө ашиглалтад орлоо.
2013 он
Ухаалаг утас ашиглан онлайнаар судалгаа явуулах систем нэвтрүүлэв.
2012 он
Олон улсын арга зүй, шилдэг технологийг ашиглан улс төрийн судалгаа хийв.
2011 он
Хувийн байгууллагуудаас анх удаа ТООЛЛОГО хийв.
2010 он
2010.04.27–ны өдөр ЭС АЙ СИ ЭЙ ХХК үүсгэн байгуулагдав.