5 жилийн ойн баярын мэнд хүргэе

Статистик судалгааны анхны хувийн хэвшлийн компани болох “ЭС АЙ СИ ЭЙ” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдан, өдгөө 5 жилийн ойгоо угтаж байна.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхэлж олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, шинийг эрэлхийлэгч байгууллага байхын төлөө ажиллаж, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилласаар ирсэн бөгөөд ололт амжилтуудаас дурдвал:

  • Хувийн байгууллагуудаас анх удаа ТООЛЛОГО хийсэн,
  • Ухаалаг утас ашиглан, онлайнаар судалгаа явуулах системийг нэвтрүүлсэн,
  • Орон зай цаг хугацаанаас үл хамааран мэдээлэл авах бүрэн боломжтой газар зүйн мэдээллийн системд холбогдсон MAPPING SURVEY программыг нэвтрүүлсэн,
  • Компьютерийн программд суурилсан утсаар судалгаа авах “Call center” төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн,
  • Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогч талуудыг нэг цэгт төвлөрүүлэгч, маркетингийн идэвхижүүлэлтийн үр дүнг хэмжигч REAL ESTATE RESEARCH цогц үйлчилгээг санал болгож эхэлсэн,
  • УБ хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын зуух ашигладаг өрх, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг нэг бүрчлэн “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”–д бүртгэн вэбед суурилсан мэдээллийн сан үүсгэсэн. Нийт 130.4 мянган өрхийн мэдээллийн санг нэг дор үүсгэсэн,
  • Мэргэжлийн судалгааны байгууллагын техник хэрэгсэлээр тоноглосон “Мэдээлэл боловсруулалтын төв” салбар оффисыг ашиглалтад оруулсан зэргийг хэлж болно.

Ийнхүү “Эс Ай Си Эй” ХХК нь үйлчлүүлэгчдээ дээдлэн, чанарыг эрхэмлэн ажиллан, жил ирэх тусам байгууллагын нөөц бололцоо, чадавхиа сайжруулан судалгаа, шинжилгээний салбарт баттай байр сууриа эзэлж чадлаа.

Бид Монгол Улсын хэмжээнд 17 496 аж ахуйн нэгж, байгууллагаас судалгаа авсан, 169 676 өрхөөр зочилсон, 200 139 иргэдтэй ярилцлага хийсэн, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хороо болон Монгол Улсын 21 аймаг, 141 сумаас нэг бүрчлэн судалгаа хийсэн, хамгийн өргөн хүрээнд хүрч ажилласан амжилт, бүтээлээр дүүрэн 5 жилийн ойтойгоо золгож байгаад таатай байна.

Picture5

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх үед и-мэйл хаяг харагдахгүй