Манай компани АСЕМ 11 Бизнес форумд оролцлоо

Ази Европын 51 улс, 2 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн АСЕМ-ийн 11 дэх чуулга Дээд хэмжээний уулзалт, дагалдах 9 уулзалт 2016 оны 4-р сарын 21-ээс 7-р сарын 16-ны хооронд Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Манай SICA компани дагалдах 9 уулзалтын нэг, 7-р сарын 13-14-ны хооронд Төрийн ордонд зохион байгуулагдсан бизнес форумд оролцлоо. Энэ удаагийн Бизнес уулзалт нь 15 дахь удаагаа “Холбоо харилцаанд тулгуурласан хүртээмжтэй өсөлт” сэдвийн дор 4 хэсэг, 8 үндсэн илтгэгч, 16 панелисттай болж өндөрлөлөө.  Энэхүү хуралд ойролцоогоор 700 гаруй дотоод, гадаадын бизнес эрхлэгчид оролцсон тоо мэдээ байна.

Хуралдааны үеэр эдийн засгийн салбар дахь оролцогч талуудыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, бизнес эрхлэгчдийн холбоо харилцааг өргөжүүлэх, харилцан дэмжлэгтэйгээр хөгжих, дэлхий нийтийн үнэт зүйлийн гинжин хэлхээ холбоонд жижиг дунд бизнес эрхлэгчдийг татан оруулах асуудлуудыг хөндөж ярилцсан. Мөн бизнесийн орчин байгальд ээлтэй, эко буюу ногоон эдийн засагт суурилсан байх нь орчин үеийн бизнесийн чиг хандлага болж байгааг дурдсан нь онцлог юм.

Хуралд оролцогчдын хувьд бизнесийн оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ, ямар арга замаар чадавхжих вэ? Улс орны онцлог давуу талд тулгуурласан ба ногоон бизнес гэж юу вэ, харилцаа холбоог хэрхэн бэхжүүлэх вэ зэрэг олон асуулт тулгарч үлдсэн билээ.

Үүний зэрэгцээ бизнесийн орчинг хөгжүүлэх, бэхжүүлэх үйл явцад технологийн сонголт, дүрэм журмын зохицуулалт, оюуны өмч ба патент, сургалт, судалгаа, мэргэжлийн холбоодын гүйцэтгэх үүрэг зэрэг биет бус хөрөнгө, зөөлөн ур чадварын ач холбогдол үнэ цэнэ улам бүр өсч байгаа тухай хэлэлцүүлэг нь дотоодын бизнес эрхлэгчдэд судалгаа ба хөгжлийн уялдаа холбоог ойлгуулсан гэж найдаж байна.

Sica LLC
SICA LLC was established on April 27, 2010 and provides high quality research, monitoring and evaluation, training, and project management services to our clients. We have been working to be the organization that strive for superior quality and value our clients, and we have been able to enhance our resources and capabilities year after year.