“Хөдөлмөрийн зах зээл дэх шилжих хөдөлгөөн”-ий судалгааны ажлыг зохион байгууллаа

Монгол Улсын Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн судалгааны институтийн захиалгаар 2010/2011 оны хичээлийн жилд Их дээд сургууль, коллеж, МСҮТ төгсөгчдийн “Хөдөлмөрийн зах зээл дэх шилжих хөдөлгөөн”-ий судалгааг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

Энэхүү судалгаа нь дээд боловсрол, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн ур чадварын хөгжил болон ажлын байранд шилжих арга хэлбэрийг судалж, мэдээллийн сан үүсгэн дүн шинжилгээ хийх Хөдөлмөрийн зах зээл хоорондын нарийн уялдаа холбоог харуулсан мэдээллээр хангах, төгсөгчдийн ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн үр ашигтай бодлого боловсруулахад ашиглах анхдагч мэдээллийг бий болгох зорилгоор хийгдсэн.

Судалгааг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт амьдарч буй 2010/2011 оны хичээлийн жилд дотоодын 129 их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийг төгссөн 1495 төгсөгчдийг хамруулан явуулсан.